Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Яг л Мао дарга амилсан мэт
Чен Яныг харсан хүмүүс эгээтэй л Мао дарга амилаад ирэв үү гэлтэй сонирхдог. Гэвч тэдний Мао Зедунтэй эндүүрсэн өнөөх хүн нь бүр эмэгтэй хүн гэж байгаа. Өмнө нь дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан 51 настай Чен Ян саяхнаас ажил мэргэжлээ сольж, Хятадын хамгийн алдартай удирдагчдын нэг Маог дуурайх болсон байна. Тэрээр Маотой ялгахын аргагүй адилхан дүр төрхтэй болдог учраас нэгэн их дэлгүүр олны сонирхлыг татахын тулд түүнд хөлс төлж, гаднаа зогсоож, хүмүүст зургаа авахуулах боломж олгодог гэнэ. Энэ ажил нь Чен Янд өмнөх дэлгүүрийн худалдагчаас нь илүү өндөр орлого авчирсан ч гэр бүлийнх нь харилцааг бараг сүйтгэж орхижээ. Чен Яны нөхөрт эхнэр нь эрэгтэй хүний тэр тусмаа Мао даргын дүрийг дуурайх нь болсон нь огтхон ч таалагдахгүй байгаагаас сүүлийн үед тэдний харилцаа хүйтэрч хөндийрч, бараг салахдаа тулсан байна. Энэ тухай нөхөр нь телевизэд ярилцлага өгөхдөө "Мао даргатай унтана гэдэг та нарт ямар санагдах вэ" хэмээн ууртайгаар ярьсан гэнэ. Гэвч Чен Янд өндөр цалин хөлстэй ажил нь таалагдаж байгаа учир нөхрөөсөө эмээлгүй үргэлжлүүлэн хийсээр байгаа аж.

Чадаж байна шүүдээ

1 Сэтгэгдэл
зочин
энэ авгай Мао г амьд байхад гарсан юм байна .хятад улсын даргад залуу охид хүүхнүүд үйлчилдэг байсан ба тэд өөрсдөө их дуртай байсан талаар яригддаг . тэр хүмүүсийн нэгнээс төрсөн байж болох талтай . Мао дарга арваад хүн элбэг багтах том орон дээрээ бүх ажил албаа явуулдаг байсан гэсэн .
2021.01.11
2013.11.23