Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Хүмүүс яагаад хурууг минь тайрчихсан юм бол
Сура хэмээх энэ бяцхан сармагчин дөрвөн сартай. Эхийнхээ халамжаас ч гарч амжаагүй энэ бяцхан амьтны гурван хурууг хэн нэгэн тайрч орхижээ. Сура болон түүнтэй ижил орангутаны амьдардаг гол бүс нутаг болох Индонезийн Борнеогийн ойг бизнес эрхлэгчид сүйтгэж байгаагаас энэ мэт явдал их гарах болжээ. Тэд далдуу мод их хэмжээгээр тарихын тулд хуучин моднуудыг нь тайрч булгалж хаяж байгаа аж. Далдуу модны тосыг бизнес эрхлэгчид саван, үнэртэй ус гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ашигладаг учраас ашиг авчирдаг мод тарихын тулд Борнеогийн ойг ийн "цэвэрлэж" байгаа аж. Яаран сандран мод огтолж байгаа хүмүүс л Сурагийн хуруунуудыг цавчиж орхисон бололтой.

 Суратай ижил орангутан сармагчингууд ой модоо хүмүүст алдаад одоо амьдрах газаргүй болж хэцүүдэж байгаа аж. Тийм ч болохоор тэдний тоо толгой сүүлийн жилүүдэд эрс буурч байгаа гэнэ. Одоогоос 100 гаруй жилийн өмнө Индонезид 315 мянга орчим орангутан байсан гэдэг тоо бий ч өдгөө ердөө 50 гаруй мянга нь л үлджээ. Энэ ойн ойр орчмын тосгоны иргэд орангутаныг гэртээ авчирч, бусдад үзүүлж зугаацах зорилгоор ашиглах нь түгээмэл болсон бөгөөд ингэж гэртээ байлгахдаа хоол унд өгч тэжээхгүй, амьтан зовоож байгааг амьтны эрхийг хамгаалагчид хэлж байна.
Сурагийн хувьд амьтны эрхийг хамгаалагчдын асрамжинд орж, хуруугаа эмчлүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
bid uursduu novshnuud
nylh yum..,nylzrai yum..,
Sain harj marj bgaad amitadiig holduulj bgaad tsavchihad yaadag sdanuud ve?
Хүмүүс энэ хорвоогийн хамгийн харгис мангас гэж үү
Хамгийн их уншсан