А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Уул уурхайн сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг ОХУ-ын шинэ Элчин сайдтай эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах төслүүдийн талаар дэлгэрэнгүй саDSC 0647нал солилцлоо. Монгол Улс ОХУ-ын Роснефть компанаас жилд 1 сая тонн хүртэл хэмжээтэй газрын тосны бүтээгдэхүүнийг импортолж байгаа. Д.Ганхуяг сайд нефтийн бүтээгдэхүүний тухайд Монгол Улс хэд хэдэн үүсвэрээс авч байгаа, бүтээгдэхүүний үнийн тухайд түүхий газрын тосны зах зээлийн үнэнд үндэслэсэн өрсөлдөх чадвартай үнээр нийлүүлэх тал дээр талууд хамтарч ажиллаж байгаа талаар тэмдэглэсэн байна. Мөн эх орондоо олборлож байгаа газрын тосон дээрээ нэмж ОХУ-ын талаас газрын тос импортолж шинээр баригдах газрын тос боловсруулах уйлдвэрт ашиглах яриа хэлэлцээрийг хурдавчлах талаар ярилцсан байна. Монгол Улсын Засгийн газар Асгатын орд руу саяхан асфалтан зам тавьсан. Иймд Асгатын мөнгөний ордыг ашиглах хамтарсан компанийг яаралтай байгуулах шаардлагатай байгаа талаар мөн санал солилцсон байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын талын Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх БНХАУ-руу төмөр зам, автозам, нефт дамжуулах хоолой барихыг сонирхож байгаа талаар саналаа илэрхийллээ.
Элчин Сайд И.К.Азизов харилцан ярилцсан саналуудын талаар энэ сарын сүүлчээр ОХУ-д болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудад мэдээлж, хуралдааныг үр дүнтэй болгохын төлөө ажиллах болно гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.
Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг ОХУ-ын шинэ Элчин сайдтай эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах төслүүдийн талаар дэлгэрэнгүй саDSC 0647нал солилцлоо. Монгол Улс ОХУ-ын Роснефть компанаас жилд 1 сая тонн хүртэл хэмжээтэй газрын тосны бүтээгдэхүүнийг импортолж байгаа. Д.Ганхуяг сайд нефтийн бүтээгдэхүүний тухайд Монгол Улс хэд хэдэн үүсвэрээс авч байгаа, бүтээгдэхүүний үнийн тухайд түүхий газрын тосны зах зээлийн үнэнд үндэслэсэн өрсөлдөх чадвартай үнээр нийлүүлэх тал дээр талууд хамтарч ажиллаж байгаа талаар тэмдэглэсэн байна. Мөн эх орондоо олборлож байгаа газрын тосон дээрээ нэмж ОХУ-ын талаас газрын тос импортолж шинээр баригдах газрын тос боловсруулах уйлдвэрт ашиглах яриа хэлэлцээрийг хурдавчлах талаар ярилцсан байна. Монгол Улсын Засгийн газар Асгатын орд руу саяхан асфалтан зам тавьсан. Иймд Асгатын мөнгөний ордыг ашиглах хамтарсан компанийг яаралтай байгуулах шаардлагатай байгаа талаар мөн санал солилцсон байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын талын Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх БНХАУ-руу төмөр зам, автозам, нефт дамжуулах хоолой барихыг сонирхож байгаа талаар саналаа илэрхийллээ.Элчин Сайд И.К.Азизов харилцан ярилцсан саналуудын талаар энэ сарын сүүлчээр ОХУ-д болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудад мэдээлж, хуралдааныг үр дүнтэй болгохын төлөө ажиллах болно гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.
0 Сэтгэгдэл
























