А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Цагаан сараар гурав хоног амардаг болох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өчигдөр чуулганаар хэлэлцээ. Хуулиудад өөрчлөлт оруулснаар Цагаан сарын баяраар гурван хоног амардаг болох юм. Үүнийг Байнгын хорооны гишүүд дэмжсэн учир чуулганаар хэлэлцэх эсэхийг авч үзлээ. Чуулганы хуралдааны эхний асуудал байсан уг төсөлд УИХ-ын гишүүн Д.Зоригт, Ц.Даваасүрэн нар саналаа хэлснээс өөр санал, шүүмжлэл, асуулт гарсангүй. УИХ-ын гишүүн Д.Зоригт “Сүүлийн үед олон амралтын өдөртэй болж, баярууд нэмэгдэж байна. Тэгэхээр Цагаан сар, Наадмын бүх нийтийн амралтын гурав дахь өдрийг нь ээлжийн амралтад оруулж тооцох хэрэгтэй” гэв. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бурхан багшийн дүйчин өдөр бүх нийтийн амралтын өдөр болгоё” гэдэг санал хэллээ. Ингээд санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь буюу 76.7 хувь нь дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт оруулахаар боллоо.
0 Сэтгэгдэл
























