А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод засвар хийхээр болов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг баримт бичигт хариуцлагатай уул уурхайг дэмжих тухай заалт орсоныг чангатгах талаас нь нэмэх санал хэлэв. Хариуцлага тооцох асуудлыг төсөлд нэмж тусгаж болно гэж төсөл санаачлагч хариуллаа. Үүнээс гадна бүтээгдэхүүн боловсруулах бүтээгдэхүүний жагсаалтад шар нунтаг гэж оруулсан байна. Ураны шар нунтгийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжвэл цөмийн түлш бэлтгэнэ, үүнээс нь цөмийн хаягдал гарч, булшлах асуудал ч яригдана гэсэн үг хэмээсэн. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан энэ заалтыг хасна гээд төсөл санаачлагч гишүүдийн хэлсэн санал, шүүмжлэлийг тусгаж, багтаана гэсэн юм. Ингээд тогтоолын төслийг дараагийн хэлэлцүүлэгт оруулахаар тогтов.
0 Сэтгэгдэл
























