А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
2014 оны төсөв өөдрөг төсөөллөө гээж, хөрсөн дээрээ буусан гэв
Монгол Улсын ирэх оны төсвийг баталсантай холбоотойгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооноос мэдээлэл хийлээ. 2014 оны төсөв өөдрөг төсөөллөө гээж, хөрсөн дээр буусан зэргээр урьд өмнөх жилүүдийнхээс онцлог болжээ. Төсөв батлахдаа олон хүчин зүйлийг харгалзан судалсны үндсэн дээр зарим өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал, ирэх жилийн төсөвт ам.доллартай харьцах ханшийг 1384 төгрөг байхаар Засгийн газраас оруулж ирсэнийг хэвээр нь баталсан юм. Яагаад гэвэл, Засгийн газрын холбогдох яамд ам.долларын ханшийг 1384 байхаар оруулж, тэр төвшинд нь барина гэсэн хариуцлагатай хандсаныг нь буруутгаж болохгүй. Тэр хэмжээгээрээ хариуцлага хүлээх ёстой. Тэгэхгүйгээр 1600 байхаар тооцвол ам.долларын ханшийг бууруулах биш харин ч тэр төвшинд нь тогтоочих эрсдэл бий гэж үзжээ. 2013 оны төсөвт зэсийн үнийг 8100 ам.доллар, нүүрсийг 160 ам.доллар байхаар тооцож байсан. Харин 2014 оны төсөвт зэсийн үнийг тонн тутамд нь 6242 ам.доллар, нүүрсний үнийг чанараас нь хамаарч 81.6-115.9 ам.доллар байхаар тооцжээ. Алтны үнийг унци нь 1269.6 ам.доллар байхаар төсөвт тусгаж. Ингэснээр төсвийн орлого зэс, алтны үнээс хамаарч хэлбэлзэхгүй болох аж.
Он дамжин төсөвт өртөг нь өсдөг санхүүжилт олгох боломжгүй 144 объектын хөрөнгө оруулалтыг түр зогсоосноор 180 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм. Багц дүн ингэж өөрчлөгдсөн учраас ирэх оны нэгдүгээр улиралд багтаан эдгээр объектод аудитын дүгнэлт гаргуулж, шаардлагатай гэсэнд нь ирэх дөрөвдүгээр сарын дотор тодотголоор төсөв өгөх гэнэ. Сүүлийн хоёр жилд ижил барилга байгууламжуудын төсөвт өртөг харилцан адилгүй, өөр, өөр гарах болсон. Эхэлсэн барилгууд нь дуусахгүй, төсвөөс жил бүр мөнгө гаргуулдаг байдлыг энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр нэлээд ярилцаж цэгцлэхээр болсон билээ. Аудитын дүгнэлтээр үндэслэлгүйгээр төсвөө нэмсэн объект байвал төсвийн хөрөнгө оруулалтыг нь зогсоох арга хэмжээ авах юм байна. Ерөнхий сайдын ярьсан авлигажсан төсөв гэгч нь иймэрхүү төсвийн хөрөнгө оруулалттай объектуудад ихээхэн ажиглагдсан учир эргэлзээтэй барилгуудыг нягтлан шалгах ёстой хэмээн УИХ ч байр сууриа нэгтгэжээ.
Засгийн газраас оруулж ирсэн төсөлд төсвийн орлого УИХ дээр 20 тэрбум, зардал 17 тэрбум төргөрөөр нэмэгдэж, үндсэндээ хэвээрээ батлагдсан гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн онцлов. Тэрээр ирэх жилийн төсөвт ямар нэг шинэ төрлийн татвар нэмэгдээгүйгээрээ онцлогтой. Нийслэлд амьдарч байгаа иргэдээс татвар авах асуудал байсан ч боловсруулалт дутуу, нягтлах зүйлүүд бий учир оруулаагүйг хэллээ.
Цалин, тэтгэврийн нэмэгдлийг өмнөхөөс өөр байдлаар шийднэ гэж байсан. Тэр дагуу хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт оруулж өгсөн ч хувь хэмжээг заагаагүй. Хэрэв төсөвт тэдэн хувиар цалин, тэтгэвэр нэмнэ гэж тусгавал эргээд бизнесийнхэнд дарамт болж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлнө гэж үзжээ. Цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг улс төржүүлж, чимээ шуугиан гаргахгүй шийдэж байхаар болсон байна.
Харин төсвийн хэлэлцүүлгийн үеэр багагүй хэл ам таталсан оюутны 70 мянган төгрөгийн тэтгэмжийг энэ хичээлийн жилийг дуустал бүгдэд нь жигд олгох гэнэ. Ирэх хичээлийн жилээс оюутны сургалтын дүнг харгалзан олгож байхаар тогтжээ. “Хүний хөгжил сан”-гаас 0-18 насны хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөг олгох хэвээрээ үргэлжилнэ.
Төсвийн хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийнхээс 1.1 их наяд төгрөгөөр буурч байгаа. Төсвийн зарлагыг бууруулах, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг шуурхай зохион байгуулж, төсвийн байгууллагуудын бүтцийг боловсронгуй болгоход анхаарч УИХ-д холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал өргөн барихыг Засгийн газарт даалгасан байна.
Монгол Улсын ирэх оны төсвийг баталсантай холбоотойгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооноос мэдээлэл хийлээ. 2014 оны төсөв өөдрөг төсөөллөө гээж, хөрсөн дээр буусан зэргээр урьд өмнөх жилүүдийнхээс онцлог болжээ. Төсөв батлахдаа олон хүчин зүйлийг харгалзан судалсны үндсэн дээр зарим өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал, ирэх жилийн төсөвт ам.доллартай харьцах ханшийг 1384 төгрөг байхаар Засгийн газраас оруулж ирсэнийг хэвээр нь баталсан юм. Яагаад гэвэл, Засгийн газрын холбогдох яамд ам.долларын ханшийг 1384 байхаар оруулж, тэр төвшинд нь барина гэсэн хариуцлагатай хандсаныг нь буруутгаж болохгүй. Тэр хэмжээгээрээ хариуцлага хүлээх ёстой. Тэгэхгүйгээр 1600 байхаар тооцвол ам.долларын ханшийг бууруулах биш харин ч тэр төвшинд нь тогтоочих эрсдэл бий гэж үзжээ. 2013 оны төсөвт зэсийн үнийг 8100 ам.доллар, нүүрсийг 160 ам.доллар байхаар тооцож байсан. Харин 2014 оны төсөвт зэсийн үнийг тонн тутамд нь 6242 ам.доллар, нүүрсний үнийг чанараас нь хамаарч 81.6-115.9 ам.доллар байхаар тооцжээ. Алтны үнийг унци нь 1269.6 ам.доллар байхаар төсөвт тусгаж. Ингэснээр төсвийн орлого зэс, алтны үнээс хамаарч хэлбэлзэхгүй болох аж.Он дамжин төсөвт өртөг нь өсдөг санхүүжилт олгох боломжгүй 144 объектын хөрөнгө оруулалтыг түр зогсоосноор 180 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм. Багц дүн ингэж өөрчлөгдсөн учраас ирэх оны нэгдүгээр улиралд багтаан эдгээр объектод аудитын дүгнэлт гаргуулж, шаардлагатай гэсэнд нь ирэх дөрөвдүгээр сарын дотор тодотголоор төсөв өгөх гэнэ. Сүүлийн хоёр жилд ижил барилга байгууламжуудын төсөвт өртөг харилцан адилгүй, өөр, өөр гарах болсон. Эхэлсэн барилгууд нь дуусахгүй, төсвөөс жил бүр мөнгө гаргуулдаг байдлыг энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр нэлээд ярилцаж цэгцлэхээр болсон билээ. Аудитын дүгнэлтээр үндэслэлгүйгээр төсвөө нэмсэн объект байвал төсвийн хөрөнгө оруулалтыг нь зогсоох арга хэмжээ авах юм байна. Ерөнхий сайдын ярьсан авлигажсан төсөв гэгч нь иймэрхүү төсвийн хөрөнгө оруулалттай объектуудад ихээхэн ажиглагдсан учир эргэлзээтэй барилгуудыг нягтлан шалгах ёстой хэмээн УИХ ч байр сууриа нэгтгэжээ.

0 Сэтгэгдэл