Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Мадуро онцгой эрхтэй боллоо
Венесуэлийн парламент Ерөнхийлөгч Николас Мадурод хууль тогтоох онцгой эрх олгох хууль баталсан байна. Ингэснээр Мадуро нь нэг жилийн хугацаатай парламентаар хэлэлцүүлэн батлуулалгүйгээр хууль гаргах эрхтэй боллоо. Юмны үнэ огцом нэмэгдэх, дамын наймаа, авлига газар авахтай тэмцэхийн тулд онцгой эрхээ ашиглана гэдгээ Мадуро онцлов. Тэрээр “ Манай ард түмний эсрэг дамын наймаачдын хийж байгаа эдийн засгийн дайнд энэ хуулийн ачаар бид ихээхэн амжилтад хүрнэ. Хөрөнгөтнүүдтэй хийж байгаа энэ тэмцлийн эхний үр дүнг та бүхэн удахгүй харна” гэжээ.
Мадуро нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа өмнөх Ерөнхийлөгч Уго Чавесийн явуулж байсан бодлогыг идэвхтэй бөгөөд тууштай үргэлжлүүлж байгаа юм. Уго Чавес нь чөлөөт зах зээлийг эсэргүүцэгч байсан бөгөөд “Чөлөөт зах зээл гэгч нь хөрөнгөтнүүдэд ард түмнийг мөлжин баяжихад л хэрэгтэй зүйл” гэж мэдэгдэж байсан билээ.
Үүний дагуу Мадуро хөрөнгөтнүүдийн эсрэг нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Долоо хоногийн өмнө тэрээр жижиглэн худалдааны нэгэн сүлжээгээр зарагдаж байсан ахуйн цахилгаан барааг тушаал гарган шууд улсын орлого болгон хураагаад хамаагүй хямд үнээр зарсан. Цаашид ч гар утас, машин гэх мэт ахуйн бараа, бүтээгдэхүүнийг зарахдаа үнийг нь нэмдэг дамчидтай хатуу тэмцэнэ гэдгээ ч мэдэгдсэн. Юмны үнийг үндэслэлгүйгээр нэмж, дамлан зарж байгаа хүмүүсийг илрүүлэн баривчилж, барааг нь хураан хямд зарах нь цаашдаа бараг л хэвийн үзэгдэл болж магадгүй юм байна.
Венесуэлийн парламент Ерөнхийлөгч Николас Мадурод хууль тогтоох онцгой эрх олгох хууль баталсан байна. Ингэснээр Мадуро нь нэг жилийн хугацаатай парламентаар хэлэлцүүлэн батлуулалгүйгээр хууль гаргах эрхтэй боллоо. Юмны үнэ огцом нэмэгдэх, дамын наймаа, авлига газар авахтай тэмцэхийн тулд онцгой эрхээ ашиглана гэдгээ Мадуро онцлов. Тэрээр “ Манай ард түмний эсрэг дамын наймаачдын хийж байгаа эдийн засгийн дайнд энэ хуулийн ачаар бид ихээхэн амжилтад хүрнэ. Хөрөнгөтнүүдтэй хийж байгаа энэ тэмцлийн эхний үр дүнг та бүхэн удахгүй харна” гэжээ.Мадуро нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа өмнөх Ерөнхийлөгч Уго Чавесийн явуулж байсан бодлогыг идэвхтэй бөгөөд тууштай үргэлжлүүлж байгаа юм. Уго Чавес нь чөлөөт зах зээлийг эсэргүүцэгч байсан бөгөөд “Чөлөөт зах зээл гэгч нь хөрөнгөтнүүдэд ард түмнийг мөлжин баяжихад л хэрэгтэй зүйл” гэж мэдэгдэж байсан билээ.
Үүний дагуу Мадуро хөрөнгөтнүүдийн эсрэг нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Долоо хоногийн өмнө тэрээр жижиглэн худалдааны нэгэн сүлжээгээр зарагдаж байсан ахуйн цахилгаан барааг тушаал гарган шууд улсын орлого болгон хураагаад хамаагүй хямд үнээр зарсан. Цаашид ч гар утас, машин гэх мэт ахуйн бараа, бүтээгдэхүүнийг зарахдаа үнийг нь нэмдэг дамчидтай хатуу тэмцэнэ гэдгээ ч мэдэгдсэн. Юмны үнийг үндэслэлгүйгээр нэмж, дамлан зарж байгаа хүмүүсийг илрүүлэн баривчилж, барааг нь хураан хямд зарах нь цаашдаа бараг л хэвийн үзэгдэл болж магадгүй юм байна.
0 Сэтгэгдэл
























