Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Сирийн химийн зэвсгийг далайд устгаж магадгүй
Химийн зэвсгийг хориглох байгууллага нь Сирид байгаа химийн бодисыг устгах төлөвлөгөөгөө гаргасны дараа бага зэрэг ээдрээ үүсчээ. Хөтөлбөрийн дагуу Сирид устгах боломжтой цөөн тооны зэвсгээс бусдыг нь дараа жилийн хоёрдугаар сар гэхэд тус улсаас гарган ийм төрлийн зэвсэг устгах технологитой өөр улсын нутагт устгах ёстой. Гэтэл устгал хийх ёстой байсан орнууд эрсдэлтэй гэдэг шалтгаанаар Сирийн химийн зэвсгийг хүлээн авахаас татгалзсан юм. Ийм нөхцөлд химийн зэвсгийг задгай далайд, олон улсын хяналтад байдаг хэсэгт тусгай усан онгоцон дээр устгах хувилбарыг АНУ авч үзэж байгаа тухай “The New York Times” сонин мэдээлж байна.
Тусгай усан онгоцон дээр гаргасан химийн зэвсгийг хоёр аргаар устгах боломжтой аж. Эхнийх нь нэн өндөр температурт ажилладаг тусгай зуух ашиглан шатаах. Шатаасны дараагаар химийн хортой бодис задарч аюулгүй болдог. Ингэж устгахад нийт 60 хоног шаардлагатай.
Хоёр дахь арга нь тусгай технологи ашиглан далайн усанд уусгах. Хоёр дахь аргыг хэрэгжүүлэхийн тулд Америкийн Батлан хамгаалах яаманд боловсруулсан “Хөдөлгөөнт гидролитик систем нэртэй” тусгай төхөөрөмжийг ашиглах аж. Энэ төхөөрөмжийг шаардлагатай гэж үзсэн дэлхийн ямар ч цэгт хүргэн 10 хоногийн дотор бэлэн болгодог. Бэлэн болгосны дараагаар химийн хортой бодисыг далайн ус болон бусад бодистой хамт хольж халаан аюулгүй болгоно.
Аль хувилбарыг сонгохоо химийн зэвсэг устгахад оролцон хянаж байгаа талууд хараахан сонгоогүй байна. Одоогоор Сирийн нутагт байсан химийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг бүх тоног төхөөрөмжийг устгасан билээ.
Химийн зэвсгийг хориглох байгууллага нь Сирид байгаа химийн бодисыг устгах төлөвлөгөөгөө гаргасны дараа бага зэрэг ээдрээ үүсчээ. Хөтөлбөрийн дагуу Сирид устгах боломжтой цөөн тооны зэвсгээс бусдыг нь дараа жилийн хоёрдугаар сар гэхэд тус улсаас гарган ийм төрлийн зэвсэг устгах технологитой өөр улсын нутагт устгах ёстой. Гэтэл устгал хийх ёстой байсан орнууд эрсдэлтэй гэдэг шалтгаанаар Сирийн химийн зэвсгийг хүлээн авахаас татгалзсан юм. Ийм нөхцөлд химийн зэвсгийг задгай далайд, олон улсын хяналтад байдаг хэсэгт тусгай усан онгоцон дээр устгах хувилбарыг АНУ авч үзэж байгаа тухай “The New York Times” сонин мэдээлж байна. Тусгай усан онгоцон дээр гаргасан химийн зэвсгийг хоёр аргаар устгах боломжтой аж. Эхнийх нь нэн өндөр температурт ажилладаг тусгай зуух ашиглан шатаах. Шатаасны дараагаар химийн хортой бодис задарч аюулгүй болдог. Ингэж устгахад нийт 60 хоног шаардлагатай.

0 Сэтгэгдэл