Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Зочид буудалд тагнадаг байжээ
Их Британийн Засгийн газрын холбооны удирдах газар “GCHQ” нь дэлхийн хэмжээнд орон орны дипломат ажилтнуудын буух дуртай бүх зочид буудлын захиалга авах системийг нууцаар хяндаг байсан тухай Германы “Spiegel” сонин мэдээлжээ. Тус сонин экс тагнуулч Эдварт Сноудений ил болгосон мэдээлэл дээр үндэслэн ийм мэдэгдэл хийсэн байна.

“Хааны бойда” нэртэй энэхүү нууцаар хянах систем нь маш өндөр нууцлалтай байсан байна. Системийг ашиглан гадаад айлчлал хийж байгаа аль нэг орны дипломатчдын буух зочид буудлын өрөөг урьдчилан мэдэж авдаг байж. Үүний дараа тухайн өрөөнд нь нууцаар чагнах төхөөрөмж байрлуулах эсвэл зэргэлдээ өрөөнд нь тусгай тоноглол бүхий нууц ажилтныг суулгах зэрэг арга хэмжээ авч бэлддэг байсан аж. Энэ систем нь дэлхийн хэмжээнд хамгийн нэр алдартай гэгддэг 350 зочид буудлыг хяндаг.

Сноудений ил болгосон мэдээллийн дагуу АНУ дэлхийн 35 орны төрийн тэргүүний яриаг олон жилийн турш идэвхтэй сонсч байгаа нь илэрч ихээхэн дуулиан тарьсан билээ. Тухайлбал, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн утсыг бүр 2002 оноос хойш тасралтгүй чагнаж байсан нь илэрсэн бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд францчуудын 70 сая, испаничуудын 60 сая утасны яриаг нууцаар чагнаж байсан нь илэрсэн.
Энэ зуур Сноудений ил болгосон мэдээллээс болж Индонези ба Австрали хоорон­дын харилцаа муу­даж эхэллээ. Австралийн таг­нуулын байгууллага өөрийн Элчин сайдын яамаар дам­жуулан Индонезийн Ерөн­хийлөгч Сусило Банбанг Юдохойногийн утасны яриаг чагнахыг оролдсон нь илэрсэн байна. Мөн 2009 оны үед Индонезийн тэргүүн хатагтай, дэд Ерөнхийлөгч гэх мэт өндөр албан тушаалтнуудыг утасны яриаг чагнаж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан