А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Ерөнхийлөгчийн Мьянмарт хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийж буй төрийн айлчлал өчигдөр эхэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Нэй Би До хотын олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас МХБНУ-д хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин болон албаны бусад хүмүүс угтан авсан байна. Угтах арга хэмжээний үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлжээ.
Айлчлалынхаа үеэр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн, Вьетнамын Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг, Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам нартай ганцаарчилсан уулзалт болон хоёр талын албан ёсны хэлэлцээ хийж албаны бусад арга хэмжээнд оролцох ажээ.
Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Л.Болд зэрэг албаны төлөөлөгчдөөс гадна бизнес, хувийн хэвшлийн томоохон баг дагалдан явж байна.

0 Сэтгэгдэл