Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Үүнээс хойш Таклобан гэж хот байхгүй

Филиппинийг энэ сарын эхээр дайрсан “Хайян” хар салхи  таван мянга орчим хүний амь насыг авч одон, тус улсад хамгийн багаар бодоход 93 сая долларын хохирол учруулсан. Хараат бус шинжээчид бол хохирлын хэмжээг 14 тэрбум доллар хүрсэн гэж байгаа юм.

Салхины хүч нь секундэд 100 метр хүрсэн энэ хар салхи нийслэл Манилаас зүүн өмнөд зүгт 360 км-т оршин Лейте арал дээрх боомтын Таклобан хотыг газрын хөрснөөс арчиж хаясан юм. Бүр XYI  зууны үед сууриа тавьсан энэ хотыг хамгийн эрчимтэй хөгжиж байгаа хот гэдэг байсан. 2000 онд энэ хотын хүн ам 178,6 мянга байсан бол 2007 онд 217,1 мянгад хүрч байсан.


“Хайян” хар салхины гол хүч энэ хотын дайрч дараа нь их хэмжээний үер болсноос хотын барилга байгууламж бүхэлдээ сүйрч, 80 хувийг нь сэргээн босгох аргагүй болжээ. Хотын ногоон байгууламж, модод булгаран  унаж гудамж талбай нь хог хаягдал, хүн малын хүүрээр дүүрэн хот бүхэлдээ цэвэр ус, хоол хүнсгүй болсноос одоо үлдсэн хүмүүс төрөл төрөгсдөө, хоол хүнс эрэн тэнүүчилж байна. Олон улсын байгууллага, улс орнууд тусламж үзүүлсээр байгаа ч зам харилцаагүй болсон энэ хотод хүрэхэд хүндрэлтэй байгаа юм байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан