Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Хар салхины улмаас гуравхан өдөр амьдарсан охин
Хайян хэмээх хар салхи Филиппинийг дайран өнгөрөхдөө хэдэн мянган хүний амь насыг авч одсон билээ. Хэдий гамшгийн аюул холдсон ч түүний учруулсан хор хохирол өөр олон олон мянган хүний амь нас, ахуй амьдралд одоо хүртэл заналхийлсээр байна.
Хар салхи явж өнгөрснөөс тав хоногийн дараа төрсөн Алти Мустациа хэмээх гуравхан хоногтой охин өнөөдөр эмнэлэгт нас баржээ. Төрмөгцөө уушиг нь ажиллахгүй, амьсгалын дутагдалд орсон охиныг уг нь инкубаторт хийж, эмчлэх ёстой ч гамшгийн улмаас эмнэлгийн барилга ноцтой эвдэрч, үерт автаж, дээвэр нь унаж, хамгийн гол нь цахилгаангүй болжээ. Ингээд охины амийг торгоохын тулд гурван өдөр, гурван шөнийн турш эцэг эх нь амьсгалын аппаратыг нь өөрсдийн гараар ажиллуулжээ.

Тэд охиныхоо уушгинд өөрсдийн гараар агаар шахаж байсан ч энэ бүхэн бүхэн мэдээж бяцхан охиныг аврахад хангалтгүй байсан учир бие нь муудсаар амьсгал хураасан байна.
Өнөөдөр Филиппиний гамшигт өртсөн газар орон бүрт иймэрхүү байдал нийтлэг үзэгдэл болоод байна. Гамшгийн улмаас орон гэртээ дарагдаж, тусламж авч чадаагүй олон мянган хүнийг арай гэж төв бараадуулан эмнэлэг хүргэж байгаа ч эмнэлэг нь өөрөө гамшигт нэрвэгдээд өвчтөнүүдээ хүлээн авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд тун бэрх байгаа аж. Зарим эмнэлэг бүр сургуулийн байр руу түр нүүдэллэж, эмчилгээ хийж байна.

Хайян хэмээх хар салхи Филиппинийг дайран өнгөрөхдөө хэдэн мянган хүний амь насыг авч одсон билээ. Хэдий гамшгийн аюул холдсон ч түүний учруулсан хор хохирол өөр олон олон мянган хүний амь нас, ахуй амьдралд одоо хүртэл заналхийлсээр байна. Хар салхи явж өнгөрснөөс тав хоногийн дараа төрсөн Алти Мустациа хэмээх гуравхан хоногтой охин өнөөдөр эмнэлэгт нас баржээ. Төрмөгцөө уушиг нь ажиллахгүй, амьсгалын дутагдалд орсон охиныг уг нь инкубаторт хийж, эмчлэх ёстой ч гамшгийн улмаас эмнэлгийн барилга ноцтой эвдэрч, үерт автаж, дээвэр нь унаж, хамгийн гол нь цахилгаангүй болжээ. Ингээд охины амийг торгоохын тулд гурван өдөр, гурван шөнийн турш эцэг эх нь амьсгалын аппаратыг нь өөрсдийн гараар ажиллуулжээ.

0 Сэтгэгдэл