Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
ОХУ-ын Казаньд Boeing-737 онгоц осолдож 50 хүн нас барлаа
ОХУ-ын Татарстаны нийслэл Казаньд зорчигч тээврийн Boeing-737 онгоц буух үедээ осолдож нисэх багийн 6 нисгэгч, зорчигч 44 хүн, нийт 50 хүн нас барсан аймшигт осол гарлаа. Москвагаас хөөрч очсон онгоц буухаар хоёр дахь тойрог хийхдээ далавчаараа газар мөргөж осолдсон байна.
Нас барсан иргэдийн дунд Татарстаны Ерөнхийлөгч Рустам Минненхановын хүү Ирек Минненханов, Бүгд найрамдах улсын Холбооны аюулгүй албаны дарга хошууч генерал Александр Антонов нар байсан байна.
Ерөнхийлөгчийн хүү 23 настай Ирек Минненханов өнгөрсөн наймдугаар сард Францын иргэн Антонов Гишартай гэрлэж хуримаа хийсэн юм байна.
Казанийн нисэх буудалд нас барсан иргэдийн нэрсийг тавьж, Онцгой байдлын алба талийгаач нарын гэр бүлийнхэнд зориулан яаралтай холбоо барих хоёр утас ажиллуулж эхэлжээ. Бүгд найрамдах улсын Засгийн газар өнөөдрийг орон даяар гашуудлын өдөр болгон зарласан байна. Осол болсон газарт одоо Онцгой байдал, хууль сахиулах болон эрүүл мэндийн албаны  350 хүн ажиллаж нас барсан иргэдийн цогцосыг гарган авах, тэднийг таних, ослын шалтгааныг тогтоох ажил хийж байна. Ослын талаар эхний ээлжинд гурван таамаг дэвшүүлж байгаагаа мөрдөн байцаагчид хэлж байна. Энд юун түрүү техникийн бүрэн бус байдал, нисгэгчдийн алдаа, цаг агаарын таагүй байдал нөлөөлсөн гэж таамаглаж байгаагаа ОХУ-ын Холбооны Мөрдөн байцаах газрын тэргүүн Владимир Маркин мэдэгдээд байна.






0 Сэтгэгдэл
um ma ni bad mi hum
Хамгийн их уншсан