Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Филиппиний сая сая хүн овоохойд амьдарч байна

Филиппин улсыг дайрсан “Хайян” хар салхины уршгаар тус улсын 1,5 сая орчим хүн орон гэргүй болж гудамжинд амьдарч байна. Орон байшингаа хар салхинд алдсан хүмүүст зориулсан дүрвэгсдийн лагерь байгуулсан ч тэнд нь 300 орчим хүн арай гэж байгаа болохоор ийм байдалд хүрээд байгаа юм байна.

Хүмүүс одоо элдэв хаягдал цуглуулан барьсан овоохойд амьдарч байна. Эрх баригчдын хамгийн сүүлд мэдээлснээр хар салхины улмаас 3633 хүн нас барж, 1,2 мянган хүн сураггүй алга болсон мэдээ байна.

 Үүний өмнө энэ гамшгийн улмаас нас барсан хүний тоог 10 мянга гэж мэдээлж байсан ч тус улсын ерөнхийлөгч Бениго Акино үүнийг няцаасан байна.

Тус улс дахь НҮБ-ын төлөөлөгч Жон Гингийн  мэдээлснээр хар салхины улмаас 160 мянган барилга, байшин бүрэн сүйрч, 130 орчим мянга нь ихээхэн эвдэрчээ. Лейте арал дээр гэхэд л суурин газар бүхэлдээ эвдэрчб сүйрснээс аврагчид одоо яаж залуулах аргаа олохгүй байгаа гэнэ.

Энэ сарын 6-7-ны өдөр Филиппинийг дайрсан “Хайян” хар салхийг мэргэжлийн хүмүүс, судлаачид ь  манай гаригийн түүхнээ хамгийн хөнөөл дагуулсан, хүчтэй хар салхи гэж үзэж байна. Хар салхины төв нь Лейте мужийн Таклобан хотыг дайрахад салхины хүч секундэд 100 метр хүрч байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан