Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

5 настай хүүгийн мөрөөдлийг биелүүлэхээр хот даяараа хөдөлжээ

 
АНУ-ын Сан Франциско хот кино дэлгэцэнд л гардаг адал явдлаар амралтын бүтэн өдөр амьсгалж, таван настай бяцхан хүүгийн супер баатар болох мөрөөдлийг биелүүлж өглөө. Майлес Скотт хэмээх энэ жаал нэг настайгаасаа хойш цусны хорт хавдартайгаа тэмцэж буй зоригтой хүү юм. Тийм ч учраас “Make –A-Wish” хэмээх сангаас Майлесыг хамгийн дуртай баатар батмэнийхээ дүрд хувирах мөрөөдлийг биелүүлэхээр шийджээ. Хорт хавдартай хүүхдүүдийн хүслийг биелүүлж өгдөг энэ сан Майлесыг жинхэнэ Батмэний адал явдалтай учруулахын тулд Сан-Франциско хотын төвийг бараг бүхэлд нь хөдөлгөж чадсан бөгөөд хотын цагдаагийн дарга хүртэл хүүгийн мөрөөдлийг биелүүлэх ажилд гар бие оролцжээ.






Юуны өмнө Сан-Франциског тэд кинонд гардаг Готам хот болгон нэрлээд, хүүд Баткидийн хувцас хэрэглэл, тэр бүү хэл төмөр хүлгийг нь хүртэл жинхэнээс нь бэлтгэж өгчээ. Адал явдалт өглөө эхлэхэд Баткид хамтрагч Батмэнийх хамт Готам хотын цагдаагийн дарга утсаар дуудаж, тусламж хүсчээ. Хүсэлтийн дагуу хоёр баатар шуурхайхан олны өмнө гарч ирэн гудамжинд хүлэгдэн суусан эмэгтэйг аварч чөлөөлнө. Үүний дараа тэд Санхүүгийн дүүргийг зорьж, тэнд дээрэм хийж байгаа Риддлерийг зогсоохоор явлаа.

Хэрэгтнийг газар дээр нь барьж зогсоосон хоёр батмэн өдрийн хоолондоо бургер идсэний дараа мөн л утасны дуудлага хүлээн авч, хотын бэлгэ тэмдэг болсон Лу Силийг авч одсон тухай олж мэднэ. Ингээд тэд бэлгэ тэмдгийг авч явсан Пенгвиний араас нэхэн хөөж, мэдээж үүргээ амжилттай биелүүлсний дараа хотын захирагч Батмэн болон Баткидэд хотоо аварсанд талархал илэрхийлж, түлхүүр гардуулан өгчээ.

Бүтэн өдөр үргэлжилсэн энэ үйл явдал бүгд олны нүдэн дээр болж, хурсан хүмүүс бүгд түүнд баяр хүргэж, уухайлж байсан учир бяцхан Майлест жинхэнэ киноны баатар болсон мэт санагдсан нь лавтай. Энэ үйл явдалд зориулж “Баткид хотыг аварлаа” гэсэн нийтлэлтэй сонин хүртэл 1000 хувь хэвлэж, олон нийтэд тараасан байна. Америкийн нэр хүндтэй олон хүн, тэр дундаа Ерөнхийлөгч Б.Обама хүртэл бяцхан баатарт баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ.
















Энэ зургийг Батмэн киноны зураач Майлест зориулан зурж өгчээ.

0 Сэтгэгдэл
NEEREN UILAN BAIJ UNSHIJ DUUSGALAA, URUWDMUUR BAS BAHARHMAAR... EWII ENE HUU YMAR GUULGIIN BE< TER BAYRLSAN TSARAIG N, TEGEED EDGESHGYI UWCHTEI GEHEER SETGELEE BARIJ DIILHGYI UILAW... GAIHAMSHIGTAI SAIHAN ARD TUMEN YUMAA INGEJ HUNEE HAIRLAJ CHADDAG
hoorhon yma setgel hudulj bna byatshan huud az jargal.turgen edgeed jinhen baatarlag uils buteegeerei duu mini
жинхэнэ хүний төлөө нийгэм. Манайхаас бусад оронд хүүхдийг хачин их хүндэлдэг юм бна лээ. Би хүүхэдтэйгээ машинаар германаас монгол руу ирж үзлээ.Украйны гааль оросын гаалиар дайрсан.Хүүгийн маань хараад л шууд дараалалгүй надтай хүртэл хүндэтгэлтэй хандаж бсан.Гэтэл арай гэж ядарсан улс Монголынхоо хил руу ороод маш их баярлаж блаа. Гэтэл гаалийн хэдэн авгай аашилж загнасан зэхэлцсэн харцтай хүмүүс харьцаа гэж нойл Шууд л сэтгэлээр унаж блээ. Монгол хэзээ хүүхэдтэй хүндэлж харьцдаг болох бол... Би ч энэ насандаа үзэж чадахгүй л байх даа.. Харамсалтай
Анх юм уншиж байгаад нулимс гарах шахлаа. Цийлэгнээд ирж байна шүү. Хүн хүндээ хайртай байх сайхан. Монголчууд бид бие биерүүгээ муухай харж, дайснуудын дунд байгаа мэтээр сэтгэдгээ мөн арцалдаад байдгаа болих хэрэгтэй. Бид ертөнц дээр цөөхүүлээ шүү дээ
монгол хэзээ ийм болох бол...
Gaihamshigtai uil yavdal boljee. Huurhun huu yamar ih bayarlasan bol. Setgel hudluud nulims garah shahlaa.
yasan ch hunleg setgeltei shn uil yvdal be dee, Big like
hunii tulee yamar saihan setgel ve
setgel hudluud uilchihlaa
ymar hoorhon ym be.mundag ymaa
өө найс найс
сайхан зүйл болжээ
bayrluulna gej ene shuu dee amerchuudaa gej
byrluulna gedeg chin ene shuu dee usa daa gej
Хөөрхөн юм бэ яаасан
tumur zamiin 3 ugsarmal bairnii hulgaich monhjarg*****
tumur zamiin 3 ugsarmal bairnii ***** hulgaich monhoo
ямар гайхалтай хэрэг вэ хүнийг хүн утгаар нь хүндэлж чадаж байна дээ харин манайхан бол ийм юм хийж туслах нь битгий хэл хүмүүнлэгийн сан нэртэй бас мөнгө идээстэй дарга цэрэг нь идсэнээ нуух гээд хэнд ч таван цаас хялайлгана гэж байхгүй үнэхээр харамсалтай өөр дээр нь гуйгаад очсонч үхэг гэсэн шигл сууна даа Бүгд нэг ийм сэтгэлтэй болчихволч үхэхд харамсах зүйлгүйл байхсан
ymar goe yum be like like like
Сайхан зүйл болжэээ :)
мундаг юмаа. манай авилгачид ,түшмэдүүд,хэзээ ч ингэж чадахгүй нь харамсалтай.
Unheer saihan gaihaltai
ESTOI MUNDAG AJIL ZOHIN BAIGUULJEE.UNEHEER SETGEL HUDULLLUU.
Сайхан үйл ажиллагаа явуулсан байна.Хүүд мөрөөдлийг нь биелүүлж өгсөн бүх хүний үйлс арвин байг.
гоё мэдээ байна
өө найс найс
ямар сайхан мэдээ вэ, хүмүүсээ ийм сайхан юмыг үзэх хэрэгтэй, бид өөрсдөө ч ийм байх ёстой шүү, монголчууд сайхан сэтгэлтэй ард түмэн дээ
hoorhon yumaaa
evii evii yaasan mundag yum bee bur uilchlaa uneheer ih bayarlalaa umnuus ni
gaihaltai uneheer saihan uil yavdal boljee.
Хамгийн их уншсан