Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Өмнөд Солонгост гоо сайхны бүх төрлийн мэс заслаас татвар авна
Гоо сайхны мэс заслаараа алдартай Өмнөд Солонгост бүхий л төрлийн гоо сайхны мэс засалд татвар тооцохоор болжээ. Тус улсын Санхүү эдийн засгийн яамнаас өнөөдөр энэ тухай албан ёсоор зарлахдаа шинэ татварыг парламентаар хуульчлан тогтоох шаардлагагүй, яамны шийдвэр ирэх оны эхнээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэсэн байна. Яамны мэдэгдэж буйгаар сорвио засуулах, нүдний хараа сайжруулахаас бусад бүхий л төрлийн гоо сайхны мэс ажилбар, мэс заслыг нэмүү өртгийн татварт хамруулан тооцох ажээ. Мэдээж энэ салбарынхан уг шийдвэрийг эсэргүүцэж, Солонгос давалгааг дэлхий даяар түгээх чухал хэрэгсэл болж байгаа гоо сайхны мэс засалд чөдөр тушаа болох хэрэггүй гэлцэж байна. Гэвч тус улсын Засгийн газар улам бүр багасч байгаа татварын орлогыг нэмэгдүүлэх бодлого барьж, сүм хийдүүдээс хүртэл татвар хурааж эхэлсэн юм.
Өмнөд Солонгост гоо сайхны мэс засал хийдэг 1250 мэргэжилтэн бүртгэлтэй байдаг бөгөөд тэд жилдээ 700 гаруй мянган хүнд үйлчилдэг байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан