Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Алга болсон хүүхдүүдийн мэдээллийг шатаажээ
Эль-Сальвадор улсын иргэний дайны /1980-1992 он/ үед алга болсон мянга орчим хүүхдийн хэргийг шалгаж байсан агентлагийн архивын шатсан баримт, компьютерийг зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан гэж тус улсын гал түймэртэй тэмцэх газраас мэдэгдлээ.

Сураггүй алга болсон хүүхдүүдийн асуудал хариуцсан “Пробускида” холбооны байранд зэвсэгт этгээдүүд нэвтрэн гал тавьсан гэж бага түрүүч Армандо мэдэгдэв.
Энэ хэрэг нь манай ажлыг үймүүлэх гэсэн “хорлон сүйтгэх ажиллагаа” гэж холбооны дарга ярьж байна.
Түүнийг шатсан байранд нь оруулахгүй байгаа тул ямар бичиг баримт алга болсон талаар мэдэхгүй байгаа аж.
Халдлагыг онцгойлон анхаарч шалгалт хийх саналыг хүний эрхийн прокурор Дэвид Моралес ерөнхий шүүгчид дэвшүүлжээ.
 Тус холбоо нь 20 жил үйл ажиллагаа явуулахдаа сураггүй алга болсон 921 хүүхдийн мэдээллийг хүлээн авснаас 235 хүүхдийг гэр бүлд нь олж өгсөн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан