Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Хөршөө тав алдуулдаг төгөлдөр хуурч шоронд сууж магадгүй
Испанийн Жирона хотын шүүх мэргэжлийн хөгжимчин нэгэн төгөлдөр хуурч эмэгтэйг долоон жил хагас хугацаагаар шоронд суух ялаар шийтгэж магадгүй байна. Хөрш нь төгөлдөр хуурчийг 2003-2007 онд долоо хоногийн таван өдөр, бүтэн найман цагаар хөгжимдөж нойрны дэглэм алдуулахын зэрэгцээ сэтгэцэд муугаар нөлөөлсөн гэж гомдол гаргасан юм байна. Тэгээд эцсийн эцэст байнгын дуу чимээнээс залхаж энэ байрнаасаа нүүхэд хүрсэн гэжээ.
Энэ заргын дагуу хөгжимчнийг буруутай гэж үзвэл хорихоос гадна түүнийг 10800 еврогоор торгож, дөрвөн жилийн хугацаанд ямар ч хөгжмийн зэмсгээр тоглох эрхийг нь хасах гэнэ.
Харин хөгжимчин Мартин үүнийг няцааж, хэзээ ч долоо хоногт 40 цагаар хөгжимдөж байгаагүй, өөр газруудад ажлаар явж байсан гэж мэдэгдсэн байна. Бүсгүйн гэрийнхэн ч дуу чимээг намсгах гэж байрандаа бололцоотой бүхнийг хийсэн, харин ч дуу чимээ бол нэгдүгээр давхарт байдаг супермаркетаас илүү их гардаг гэдгийг ч хэлсэн байна. Одоо төгөлдөр хуурч шударга ёс ялна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Испанийн Жирона хотын шүүх мэргэжлийн хөгжимчин нэгэн төгөлдөр хуурч эмэгтэйг долоон жил хагас хугацаагаар шоронд суух ялаар шийтгэж магадгүй байна. Хөрш нь төгөлдөр хуурчийг 2003-2007 онд долоо хоногийн таван өдөр, бүтэн найман цагаар хөгжимдөж нойрны дэглэм алдуулахын зэрэгцээ сэтгэцэд муугаар нөлөөлсөн гэж гомдол гаргасан юм байна. Тэгээд эцсийн эцэст байнгын дуу чимээнээс залхаж энэ байрнаасаа нүүхэд хүрсэн гэжээ. Энэ заргын дагуу хөгжимчнийг буруутай гэж үзвэл хорихоос гадна түүнийг 10800 еврогоор торгож, дөрвөн жилийн хугацаанд ямар ч хөгжмийн зэмсгээр тоглох эрхийг нь хасах гэнэ.
Харин хөгжимчин Мартин үүнийг няцааж, хэзээ ч долоо хоногт 40 цагаар хөгжимдөж байгаагүй, өөр газруудад ажлаар явж байсан гэж мэдэгдсэн байна. Бүсгүйн гэрийнхэн ч дуу чимээг намсгах гэж байрандаа бололцоотой бүхнийг хийсэн, харин ч дуу чимээ бол нэгдүгээр давхарт байдаг супермаркетаас илүү их гардаг гэдгийг ч хэлсэн байна. Одоо төгөлдөр хуурч шударга ёс ялна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
























