Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Дөрвөн мөчөөрөө хамгийн хурдан гүйдэг хүн
Амьтад шиг дөрвөн мөчөө бүгдийг нь оролцуулан хамгийн хурдан гүйснээрээ Японы иргэн Кеничи Ито дэлхийн дээд амжилт тогтоон, Гиннесийн номонд бичигдэхээр боллоо. Тэрээр хоёр гар, хоёр хөлөөрөө 100 метр зайг 16,87 секундэд туулсан байна. Тэрээр өмнө нь энэ зайд 17,47 секунд хурдалж мөн рекорд тогтоож байжээ. Дөрвөн мөчөөрөө гүйх чадвараа сайжруулахын тулд К.Ито сүүлийн арав гаруй жил дасгал сургуулилалт хийснээс гадна сүүлийн нэг жил амьтны хүрээлэнд очиж, сармагчингийн хөдөлгөөнийг сайтар судалсан гэнэ.
100 метр зайд одоогоор түүнээс илүү хурднаар дөрвөн мөчөөрөө гүйсэн хүн алга байна. Харин хоёр хөлөөрөө энэ зайг 9,58 секундэд туулсан нь хүний дээд амжилт болоод байгаа. Энэ рекордыг алдарт тамирчин Усайн Болт тогтоосон билээ. Сонирхуулахад амьтдаас хамгийн хурдан нь гэгддэг улаан ирвэс 100 метрийг 5,95 секундэд туулдаг байна.



Амьтад шиг дөрвөн мөчөө бүгдийг нь оролцуулан хамгийн хурдан гүйснээрээ Японы иргэн Кеничи Ито дэлхийн дээд амжилт тогтоон, Гиннесийн номонд бичигдэхээр боллоо. Тэрээр хоёр гар, хоёр хөлөөрөө 100 метр зайг 16,87 секундэд туулсан байна. Тэрээр өмнө нь энэ зайд 17,47 секунд хурдалж мөн рекорд тогтоож байжээ. Дөрвөн мөчөөрөө гүйх чадвараа сайжруулахын тулд К.Ито сүүлийн арав гаруй жил дасгал сургуулилалт хийснээс гадна сүүлийн нэг жил амьтны хүрээлэнд очиж, сармагчингийн хөдөлгөөнийг сайтар судалсан гэнэ. 100 метр зайд одоогоор түүнээс илүү хурднаар дөрвөн мөчөөрөө гүйсэн хүн алга байна. Харин хоёр хөлөөрөө энэ зайг 9,58 секундэд туулсан нь хүний дээд амжилт болоод байгаа. Энэ рекордыг алдарт тамирчин Усайн Болт тогтоосон билээ. Сонирхуулахад амьтдаас хамгийн хурдан нь гэгддэг улаан ирвэс 100 метрийг 5,95 секундэд туулдаг байна.




0 Сэтгэгдэл
аааа
харваас сармагчин царайтай
2013.11.15
























