Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Торонто хотын захирагчийн дуусдаггүй паян
Торонто хотын захирагч Роб Фордын паян ойрын хугацаанд лав дуусахгүй нь бололтой. Эхлээд архи уугаагаагүй, дараа нь хар тамхи хэрэглээгүй, одоо бол эмэгтэй ажилтнаа бэлгийн дарамтад оруулаагүй хэмээн ээлж дараалан хийсэн мэдэгдэл болгон нь баримтаар няцаагдаж байгаа захирагч хамгийн сүүлд өөрийгөө хамгаалахын тулд “гэртээ хангалттай секс хийдэг” гэж хүртэл олон нийтийн өмнө мэдэгдэж үзэв.
Одоогийн байдлаар архи, хар тамхи хэрэглэж, согтуу үеэд нэгэн эрэгтэйн аминд хүрнэ гэж заналхийлсэн нь дүрс бичлэг бүхий баримтаар нотлогдоод байгаа захирагч эхнэртэйгээ хамт телевизийн камерын өмнө зогсч, мэдэгдэл хийлээ. Энэ үеэр тэрээр өмнөх алдааныхаа төлөө уучлал хүссэн ч эмэгтэй ажилтнаа дотно харилцаанд орохыг шаардсан гэх яриаг үгүйсгэжээ. Тэрээр энэ мэдэгдлээ хийхийн өмнөхөн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би гэрлэлтдээ сэтгэл хангалуун байдаг. Гэртээ хангалттай их секс хийдэг” гэсэн үг унагаж орхижээ. Мэдээж хотын захирагч хүн олны өмнө ийм зохисгүй зүйл ярьсан нь олон нийтийн дургүйцлийг маш ихээр хүргэж байгаагаас гадна хотын зөвлөлийн 44 гишүүний олонхийн саналаар суудлаасаа огцрох ёстой гэсэн шаардлага хүлээн аваад байна. Гэвч тэрээр огцрох бодолгүй, тэр бүү хэл ирэх сонгуульд нэр дэвшинэ гэж зүтгэсээр байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
saihan gar baigaa ym naadah chini.tegehdee Toronto hotdoo ikh ym hiisen gej baigaa.manai mongold ym hiideggui iim MUNDAK zondoo shuu dee. tiim ee
Хамгийн их уншсан