Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Арабын ертөнцөд эмэгтэйчүүдэд хамгийн халгаатай улс бол Египет
Олон улсын хүйсийн тэгш эрхийн “Thomson Reuters Foundation”  судалгааны байгууллагын шинжээчид арабын ертөнцөд эмэгтэйчүүдэд хамгийн халгаатай улсаар Египетийг нэрлэсэн бол эмэгтэйчүүдийг хамгийн их дээдэлдэг орон  Коморын арлууд гэжээ.  
Тус байгууллагын шинжээчид нийт 22 орны эмэгтэйчүүдийн байдлыг судалж үзээд хүчирхийлэл, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хөдөлмөр эрхлэх боломж, боловсрол олж авах, өмч хөрөнгө эзэмших нөхцөл зэргийг хамруулан үзжээ.
Энэ бүхнээс үзэхэд Египетэд өрнөөд байгаа улстөрийн хямралын нөлөөгөөр энд аль ч талаараа эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд улам их өртдөг болжээ. “Арабын хувьсгал”-ын нөлөөгөөр арабын ертөнцөд эмэгтэйчүүдийн эрхийн талаар  нааштай байдал харагдаад байгаа ч Египетэд л урьдынхаараа хатуу хууль үйлчилж байгаа гэнэ. Үүнээс гадна Ирак, Саудын Араб, Сири улсад мөн л ялгаагүй хүнд байгааг тэмдэглэсэн байна. Иракт л гэхэд эмэгтэйчүүд Саддам Хуссейны дэглэмийн үеэс ч дор амьдарч байгааг судлаачид хэлж байна. Саудын Арабт бол эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх талаар эрх баригчид бага боловч алхам  хийж байгаа ч эмэгтэйчүүд өөрсдийгөө хоёрдугаар зэрэгт тавьдаг нь хэвээр байгаа гэнэ. Сирид бол удаан хугацаагаар үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн, лалын хатуу хуулиас  болоод эмэгтэйчүүдийн эрх бүр уланд гишгэгджээ. Харин Аравын хойгт Коморын арлууд, Кувейт, Оманыг эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх талаар хамгийн сайн улс гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан