Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ нисэх онгоц тээгч шинэ хөлөг усанд тавилаа

АНУ өнгөрсөн ням гарагт анхны атомын хөдөлгүүрт нисэх онгоц тээгч “Жеральд Форд” хөлгөө усанд тавилаа. Хөлгийг усанд тавих ёслолд энэ хөлгийг нэрлэсэн, АНУ-ын 38 дахь ерөнхийлөгч Жеральд Фордын охин Сьюзан Форд Бейлз оролцож хөлгийн их биед оргилуун дарс цохин хагалж  ёсолсон байна. ОДоогоор барилгын ажлын 70 хувь хийгдээд байгаа энэ хөлгийг2015 оны сүүлч гэхэд далайд гарна гэж байгаа юм.

Энэ хөлгийн багт 508 офицер, 3800 орчим усан цэрэг ажиллах бол хөлгийн зэвсэглэлд пуужингийн ПВО RIM-116 болон  RIM-162 тоноглол, агаарын их бууны Phalanx CIWS пулемёт, өөр бас дөрвөн ч пулемёт байгаа юм. Хөлөг дээр F/A-18 Super Hornet маркийн сөнөөгч,  тав дахь үеийн F-35С Lightning II сөнөөгч зэрэг 75 нисэх онгоц, нисдэг тэрэг бууж хөөрнө. Энэ хөлгийг бүтээхэд АНУ-ын төсвөөс 13 тэрбум доллар зарцуулсан ч өмнөх “Нимиц” загварын нисэх онгоц тээгчтэй харьцуулахад энэ хөлөг 50 жилийн хугацаанд 4 орчим тэрбум доллар хэмнэнэ гэж үзэж байгаа юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан