А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь гишүүн болсонд баяр хүргэлээ
УИХ-ын дарга З.Энхболдод Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын Төв Ази, Монгол Улсыг хамаарагч тусгай төлөөлөгч Тьерри Мариани өнөөдөр /2013.11.11/ бараалхалаа.

Уулзалтын эхэнд ноён Тьерри Мариани, цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд, Монгол Улс Европын Холбооны Улсын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 57 дахь гишүүн болж элссэнд баяр хүргэж, Франц Улсын парламент энэхүү үйл явдлыг таатай хүлээн авсаныг дуулгалаа. Мөн Монгол Улс Европын Ауюлгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай ямар чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг тодруулж, энэ талаар тодорхой санал сонсохыг хүссэн юм.
Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг УИХ-ын дарга дуулгаад, ялангуяа эдийн засаг, байгаль орчин, хүний аюулгүй байдлын асуудлуудад түлхүү анхаарч байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөнгөвчлөх, хилийн худалдааг хөгжүүлэх, улс төр, аюулгүй байдлын асуудлын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хил хамгааллын удирдлагыг сайжруулах, үндэстэн дамнасан гэмт хэрэг, авилгатай тэмцэх зэрэг асуудлаар мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрыг өөрийн оронд нээн ажиллуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл