Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Палестин: Арафатын үхлийн ард Израиль бий
“Палестины удирдагч агсан Ясира Арафат хордож үхсэн хэргийн ард Израиль байгаа” гэж Палестины мөрдөн байцаагчид мэдэгдлээ.

Арафатын цогцосноос хүчтэй цацраг идэвхт бодис илэрсэнтэй холбогдуулан Баруун эргийн Рамалла хотод болсон хэвлэлийн бага хурал дээр тэд ийн мэдэгдсэн юм.

2004 онд Арафатыг нас барснаас хойш, түүнийг хордуулсан байж магадгүй гэж таамагласаар ирсэн билээ.

Харин энэ долоо хоногийн эхээр Арафатын цогцосноос хэвийн хэмжээнээс 18 дахин их полони илэрсэн гэж Швейцарийн шүүх эмнэлгийн шинжээчид мэдэгдсэн.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээс үзвэл, тэрбээр өвчний улмаас эсвэл жам ёсоор нас бараагүй, хордсон болох нь тодорхой байна гэж Палестины мөрдөн байцаагчид үзэж байна.

“Арафатын үхэлд цорын ганц сэжигтэн бий. Түүний үхлийн ард Израилийн Засгийн газар байгаа” гэж тэд хэллээ. Хэн, яаж түүнийг хөнөөснийг бид цаашид илүү дэлгэрэнгүй мөрдөн шалгах болно гэж тэд хэлсэн байна.

Харин Арафатын үхэлд ямар ч холбоогүй гэж Израилийн Засгийн газар мэдэгддэг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан