А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Засгийн газрын үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслийг танилцуулав
Засгийн газрын үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслийг төр болон иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хэлэлцүүлэн боловсруулжээ.
Төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг бэхжүүлж, авлигыг бууруулах гэсэн 3 үндсэн чиглэлээр 11 зорилт дэвшүүлэн 30 гаруй үйл ажиллагаа төлөвлөсөн байна. Нээлттэй Засгийн түншлэлийн хүрээнд Нээлттэй гэрээллийн түншлэлд нэгдэх санаачлага өрнөж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаатай уг гэрээллийн түншлэлийн агуулга, зарчим бүрэн нийцэж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар нэгдэн орохыг мэдэгдээд байна.
Үндэсний төлөвлөгөөнд гэрээг ил тод нээлттэй болгох талаар “Шилэн данс”, “Шилэн тендер”-ийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа аж. Монгол Улс Нээлттэй Засгийн түншлэлд олон улстай эн зэрэгцэн нэгдэн орсон нь цаашид олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааны дэмжлэг хүртэх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд давуу талуудыг бий болгоно гэж тооцоолж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Засгийн газрын үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслийг төр болон иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хэлэлцүүлэн боловсруулжээ.Төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг бэхжүүлж, авлигыг бууруулах гэсэн 3 үндсэн чиглэлээр 11 зорилт дэвшүүлэн 30 гаруй үйл ажиллагаа төлөвлөсөн байна. Нээлттэй Засгийн түншлэлийн хүрээнд Нээлттэй гэрээллийн түншлэлд нэгдэх санаачлага өрнөж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаатай уг гэрээллийн түншлэлийн агуулга, зарчим бүрэн нийцэж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар нэгдэн орохыг мэдэгдээд байна.

0 Сэтгэгдэл