Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Дэлхийд гуравхан бүртгэгдсэн ховор өвчтэй бүсгүй ном гаргалаа
Лиззи хэмээх 24 настай энэ бүсгүй 1,57 метрийн өндөртэй ч ердөө 26 кг жинтэй. Түүнийг харсан ихэнх хүн турах хүсэлдээ автсан анорекс өвчтэй хэмээн андуурдаг. Гэвч тэр жирийн хүнээс хэд дахин илүү буюу өдөрт 60 удаа хооллодог. Харамсалтай нь, хоол тэжээлээс авсан шим тэжээл биед нь өөх болон хуримтлагддаггүй байна.
Дэндүү ховор тохиолддог энэ өвчнийг одоо хүртэл сайн судлаагүй учир ямар өвчин болохыг нь ч тодорхой нэршиж заншаагүй. Ямартай ч, охин төрөлхийн өөхөн эдгүй төрсөн бөгөөд хэчнээн идсэн ч өөхөлж, жин нэмдэггүй гэнэ. Уг нь, түүн шиг өвчтэй хүмүүс ихэвчлэн хүүхэд насандаа хорвоог орхидог, одоо түүнтэй адил өвчтэй хэмээн бүртгэгдсэн хоёрхон хүн байдаг ч Лиззи өвчнийхөө зовлон зүдгүүрийг даваад зогсохгүй учир битүүлэг өвчнийхээ улмаас бусдад доромжлогдсон хүнд цаг үеийг ч туулж чаджээ.

Техасын Остинд эцэг эх, хоёр дүүтэйгээ амьдардаг Лиззи гэр бүлдээ хайр халамжаар дутдаггүй ч гадаад ертөнц түүнийг тийм ч таатайгаар хүлээн авдаггүй. Тийм ч учраас Лиззи өөрийн туулсан амьдралаас сургамж авч, бусдыг гутаан доромжлохын эсрэг кампанит ажлыг зохион байгуулдаг болжээ. Ихэнх хүний төсөөлдгөөр бол хүний нүүр ч эгцэлж харж чадмааргүй царайтай ч тэрээр олны өмнө гарч бусдыг уриалан дуудаж үг хэлж сурчээ. Жилдээ 200 удаа олны өмнө гарч, бусдыг царай зүс, өөр ямар нэг шалтгаанаар доромжлон гутаж болохгүй гэдгийг ойлгуулахыг тэр хичээдэг байна. Үүгээр ч зогсохгүй хоёр ч ном бичиж гаргажээ. Гэхдээ энэ хүртэл явахад түүнд ямар хүнд хэцүү байсныг тэрээр ярьж байна. Түүний тухай интернэтээр цацагдсан мэдээллийн дор хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүлийг хараад Лиззи эхэндээ маш их гутарч, сэтгэлээр унаж, хүмүүсийг үзэн яддаг байжээ.


Түүний зургийг харсан хүмүүс “Ээж нь түүнийг төрүүлэх хэрэггүй байсан юм”, “Түүнийг шатааж ал” гэх мэтээр хайр найргүй доромжилдог байж. Иймэрхүү хандлагад зүрхээ зүсүүлсэн Лиззи хэсэг хугацааны дараа өөртэй нь ижил биш нөхцөл байдалд ороогүй ч гэлээ ямар нэг зүйлээс болж бусдад доромжлогдож, дорд үзэгдэж яваа хүмүүсийн төлөө тэдний дуу хоолой болохоор шийдсэн байна. Одоо тэрээр өөртөө маш их итгэлтэй болж, бусдын хандлагад нийцүүлж бус өөрийнхөөрөө л байхыг эрхэмлэдэг болжээ.
өөртэй нь ижил биш нөхцөл байдалд ороогүй ч гэлээ гэнэ үү юу гэсэн үг вэ
Лиззи хэмээх 24 настай энэ бүсгүй 1,57 метрийн өндөртэй ч ердөө 26 кг жинтэй. Түүнийг харсан ихэнх хүн турах хүсэлдээ автсан анорекс өвчтэй хэмээн андуурдаг. Гэвч тэр жирийн хүнээс хэд дахин илүү буюу өдөрт 60 удаа хооллодог. Харамсалтай нь, хоол тэжээлээс авсан шим тэжээл биед нь өөх болон хуримтлагддаггүй байна. Дэндүү ховор тохиолддог энэ өвчнийг одоо хүртэл сайн судлаагүй учир ямар өвчин болохыг нь ч тодорхой нэршиж заншаагүй. Ямартай ч, охин төрөлхийн өөхөн эдгүй төрсөн бөгөөд хэчнээн идсэн ч өөхөлж, жин нэмдэггүй гэнэ. Уг нь, түүн шиг өвчтэй хүмүүс ихэвчлэн хүүхэд насандаа хорвоог орхидог, одоо түүнтэй адил өвчтэй хэмээн бүртгэгдсэн хоёрхон хүн байдаг ч Лиззи өвчнийхөө зовлон зүдгүүрийг даваад зогсохгүй учир битүүлэг өвчнийхээ улмаас бусдад доромжлогдсон хүнд цаг үеийг ч туулж чаджээ.

Техасын Остинд эцэг эх, хоёр дүүтэйгээ амьдардаг Лиззи гэр бүлдээ хайр халамжаар дутдаггүй ч гадаад ертөнц түүнийг тийм ч таатайгаар хүлээн авдаггүй. Тийм ч учраас Лиззи өөрийн туулсан амьдралаас сургамж авч, бусдыг гутаан доромжлохын эсрэг кампанит ажлыг зохион байгуулдаг болжээ. Ихэнх хүний төсөөлдгөөр бол хүний нүүр ч эгцэлж харж чадмааргүй царайтай ч тэрээр олны өмнө гарч бусдыг уриалан дуудаж үг хэлж сурчээ. Жилдээ 200 удаа олны өмнө гарч, бусдыг царай зүс, өөр ямар нэг шалтгаанаар доромжлон гутаж болохгүй гэдгийг ойлгуулахыг тэр хичээдэг байна. Үүгээр ч зогсохгүй хоёр ч ном бичиж гаргажээ. Гэхдээ энэ хүртэл явахад түүнд ямар хүнд хэцүү байсныг тэрээр ярьж байна. Түүний тухай интернэтээр цацагдсан мэдээллийн дор хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүлийг хараад Лиззи эхэндээ маш их гутарч, сэтгэлээр унаж, хүмүүсийг үзэн яддаг байжээ.


Түүний зургийг харсан хүмүүс “Ээж нь түүнийг төрүүлэх хэрэггүй байсан юм”, “Түүнийг шатааж ал” гэх мэтээр хайр найргүй доромжилдог байж. Иймэрхүү хандлагад зүрхээ зүсүүлсэн Лиззи хэсэг хугацааны дараа өөртэй нь ижил биш нөхцөл байдалд ороогүй ч гэлээ ямар нэг зүйлээс болж бусдад доромжлогдож, дорд үзэгдэж яваа хүмүүсийн төлөө тэдний дуу хоолой болохоор шийдсэн байна. Одоо тэрээр өөртөө маш их итгэлтэй болж, бусдын хандлагад нийцүүлж бус өөрийнхөөрөө л байхыг эрхэмлэдэг болжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.11.12
























