Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Твиттерийн хувьцаа 73 хувиар өсч, боссууд нь саятан болов
Твиттерийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид арилжаалагдсан эхний өдрөө 73 хувиар өсч, 44,90 ам.долларт хүрэв. Твиттер компани 70 сая хувьцаа худалдаанд гаргахдаа нэг бүрийнх нь үнийг 26 ам.доллараар тогтоосон юм. Харин арилжаа эхэлмэгц хувьцаа хэдхэн хормын дотор өссөөр бүр 50 ам.долларт хүрсэн боловч эцэстээ 44 ам.долларын ханштайгаар хаасан байна. Энэ нь өнгөрсөн онд хувьцаагаа өндөр үнээр гаргасны дараа унаж, одоо л анх зарласан үнээ давж буй “Facebook”-ийн жишээтэй харьцуулахын аргагүй сайн үзүүлэлт юм. Facebook-ийн хувьцааг жилийн өмнө 1000 ам.доллараар худалдан авсан бол тэр мөнгө одоо л 1269 ам.доллар болж өсч байгаа юм.

Хувьцаа нь өссөнөөр 31 тэрбум ам.долларын үнэ цэнэтэй болсон Твиттер компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчид ч хоромхон хугацаанд өндөр ашиг оллоо. Тухайлбал Твиттер сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Жэк Дорси гэхэд нэг өдрийн дотор 865 сая ам.долларын эзэн болж амжив.
Гэхдээ энэ мэдээнд баярласан хүмүүс зөвхөн Твиттерийн боссууд байсангүй. Тус компанийн ажилтнууд ч Сан Франциско дахь төв байрандаа амжилтаа тэмдэглэжээ.

Долоон жилийн хугацаанд 230 сая хэрэглэгчтэй болсон Твиттер компани хараахан өндөр ашиг хүртэж чадахгүй байгаа юм. Тэд өмнөх улиралд 64,6 сая ам.долларын алдагдал хүлээсэн юм.

0 Сэтгэгдэл