А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Т.Аюурсайханы Шинэчлэлийн хороо татан буугдаагүй гэв
МАН-ын Шинэчлэлийн хорооны үйл ажиллагаа зогсоогүй, цаашид ч ажилласаар байх болно гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Тус хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан тэргүүтэй зарим гишүүн Тусгаар тогтнолын ордонд өчигдөр сэтгүүлчдийг цуглуулж, энэ талаараа мэдээлэл өгсөн юм.
Тэд Шинэчлэлийн хороо саяхан болсон МАН-ын XXVII Их хуралд зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, намын дүрэм, үйл ажиллагааны шинэчлэл болон мөрийн хөтөлбөрт тусгасан саналуудыг багцлан авч үзвэл бодлогын баримт бичгүүдийн 70 хүртэлх хувьд тэд хувь нэмрээ оруулсан гэнэ. Цаашдаа “шинэчлэгчид” намынхаа шинэхэн удирдлагууд, Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийн алдааг хэлж өгч, шүүмжлэн, зөв зүйтэй ажил хийвэл дэмжинэ гэсэн юм.
Хооронд нь андуураад байгаа шинэчлэгч хоёр бүлэглэлийн нэг нь болох “Шинэчилье” хөдөлгөөн XXVII Их хурлын өмнө татан буугдаж, төлөөлөгчдөөс удирдлагад багтаж чадсан. Харин Шинэчлэлийн хороо амь тасраагүй гэдгээ мэдрүүлэх гэж ийнхүү мэдээлэл хийж байгаа аж.
юу шинэчлэх вэ
МАН-ын Шинэчлэлийн хорооны үйл ажиллагаа зогсоогүй, цаашид ч ажилласаар байх болно гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Тус хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан тэргүүтэй зарим гишүүн Тусгаар тогтнолын ордонд өчигдөр сэтгүүлчдийг цуглуулж, энэ талаараа мэдээлэл өгсөн юм. Тэд Шинэчлэлийн хороо саяхан болсон МАН-ын XXVII Их хуралд зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, намын дүрэм, үйл ажиллагааны шинэчлэл болон мөрийн хөтөлбөрт тусгасан саналуудыг багцлан авч үзвэл бодлогын баримт бичгүүдийн 70 хүртэлх хувьд тэд хувь нэмрээ оруулсан гэнэ. Цаашдаа “шинэчлэгчид” намынхаа шинэхэн удирдлагууд, Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийн алдааг хэлж өгч, шүүмжлэн, зөв зүйтэй ажил хийвэл дэмжинэ гэсэн юм.
Хооронд нь андуураад байгаа шинэчлэгч хоёр бүлэглэлийн нэг нь болох “Шинэчилье” хөдөлгөөн XXVII Их хурлын өмнө татан буугдаж, төлөөлөгчдөөс удирдлагад багтаж чадсан. Харин Шинэчлэлийн хороо амь тасраагүй гэдгээ мэдрүүлэх гэж ийнхүү мэдээлэл хийж байгаа аж.
0 Сэтгэгдэл
2013.11.09
























