А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Н.Алтанхуяг: “Ард түмэн Та-хаан” гэдэг бол хоосон лоозон биш
ЗӨВ ШҮҮ
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачлагаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ард түмэн Та-Хаан” форумын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Сахилга, хариуцлага сэдвийн хүрээнд өрнөх форумд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний төлөөлөл болсон 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд форумын нээлтэд хэлсэн үгэндээ Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд сахилга, хариуцлагын талаар чамлахааргүй ярьсан. Тодруулбал, сар бүр яам, агентлагуудтай “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” хурдыг хийж байна. Хариуцлагыг зөвхөн төр, төрийн байгууллага, албан тушаалтнууд ярихаас гадна иргэн өөрөө ярьдаг байх ёстой гэдгийг онцоллоо.

Мөн иргэд төрийг зөвхөн шүүмжилэхээс гадна, өөрөө өөртөө шаардлага тавьж, зорилго тэмүүлэлтэй байх ёстой. Энэ нь төрийн байгууллага иргэдээ сонсохгүй байна гэсэн үг биш, харин иргэдээ хаан болгох гэж ажиллаж байгаа гэдгийг тодотголоо. Өнгөрсөн хугацаанд иргэдээ сонсох “11 11” төвийг байгуулж, иргэд төрдөө үгээ хэлж, шүүмжилдэг болсон. Мөн ТҮЦ машиныг нийслэлийн 17 цэгт суурилуулснаар иргэд хэн нэгэн албан тушаалтнаас хамаарахгүйгээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг олголоо. Өнөөдрийн байдлаар 40 мянга гаруй иргэд хандаж, 50 мянга орчим төрлийн үйлчилгээ аваад байна гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтахуяг “Ард түмэн Та-хаан” гэдэг бол лоозон биш. Иргэдийгээ сонсч байж, тэднээс гарсан саналыг хэрэгжүүлэх нь чухал. Засгийн газрын гол зорилго бол иргэдээ сонсч, тэдний хэлж байгаа, санаачилж байгаа олон зүйлийг хэрэгжүүлэхэд оршино. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд дунд өнгөтэй өөдтэй ажил байгаа бол тэрийг бид биш ард түмэн хийж байгаа. Буруу бүхнийг засах дохиог ч иргэд маань өдөр болгон өгч байна гэжхэллээгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
2013.11.07