“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Яссир Арафат хордсон байх магадлалтайг тогтоов
Палестиний удирдагч агсан Яссир Арафат радио идэвхт полоний хэмээх бодист хордсон байх магадлалтайг түүний цогцост шинжилгээ хийсэн мэргэжилтнүүд мэдэгджээ.
2004 онд амьсгал хураасан Я.Арафатыг тархинд нь цус харваж нас барсан хэмээн эмнэлэгийн албан ёсны дүгнэлтэд бичсэн байдаг. Гэвч өдгөө есөн жилийн хойно ч маргаан дагуулсаар байдаг их удирдагчийн үхлийн шалтгааныг эцэслэн тогтоохоор Швейцарийн мэргэжилтнүүд лалын ёс заншлыг эвдэж байж шарилыг нь хөндөж, шинжилгээ хийсэн юм. Бараг жил шахам үргэлжилсэн шинжилгээний дүн гарахад шинжээчдийн төсөөлж байснаас хавьгүй өндөр хэмжээний химийн идэвхт бодис илэрсэн бөгөөд энэ нь түүнийг зориудаар хордуулж хөнөөсөн гэдэг таамаглалыг бараг батлахаар байна хэмээн урьдчилан үзэхэд хүргэжээ.
Палестинчуудын үздгээр бол Я.Арафатыг сөргөлдөгч Израилийн тал хордуулсан гэлцдэг ч үүнийг батлах баримт нотолгоо байхгүйн дээр израильчууд ч үгүйсгэсээр ирсэн юм. Швейцарийн шинжээчдийн дүгнэлтийг ч тэд “шинжлэх ухаан гэхээс илүү савангийн дуурь шиг юм” хэмээн шүүмжилсэн байна. Уг шинжээчдийн багийг Швейцариар овоглож байгаа ч Францы, Орос, Палестин гээд олон улсын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа юм. Тэд талийгаачийн цогцос болон нас барахын өмнө Парист эмчлүүлж байсан эмнэлгийнх нь эд зүйлээс дээж аван шинжилжээ.
Палестиний удирдагч агсан Яссир Арафат радио идэвхт полоний хэмээх бодист хордсон байх магадлалтайг түүний цогцост шинжилгээ хийсэн мэргэжилтнүүд мэдэгджээ. 2004 онд амьсгал хураасан Я.Арафатыг тархинд нь цус харваж нас барсан хэмээн эмнэлэгийн албан ёсны дүгнэлтэд бичсэн байдаг. Гэвч өдгөө есөн жилийн хойно ч маргаан дагуулсаар байдаг их удирдагчийн үхлийн шалтгааныг эцэслэн тогтоохоор Швейцарийн мэргэжилтнүүд лалын ёс заншлыг эвдэж байж шарилыг нь хөндөж, шинжилгээ хийсэн юм. Бараг жил шахам үргэлжилсэн шинжилгээний дүн гарахад шинжээчдийн төсөөлж байснаас хавьгүй өндөр хэмжээний химийн идэвхт бодис илэрсэн бөгөөд энэ нь түүнийг зориудаар хордуулж хөнөөсөн гэдэг таамаглалыг бараг батлахаар байна хэмээн урьдчилан үзэхэд хүргэжээ.
Палестинчуудын үздгээр бол Я.Арафатыг сөргөлдөгч Израилийн тал хордуулсан гэлцдэг ч үүнийг батлах баримт нотолгоо байхгүйн дээр израильчууд ч үгүйсгэсээр ирсэн юм. Швейцарийн шинжээчдийн дүгнэлтийг ч тэд “шинжлэх ухаан гэхээс илүү савангийн дуурь шиг юм” хэмээн шүүмжилсэн байна. Уг шинжээчдийн багийг Швейцариар овоглож байгаа ч Францы, Орос, Палестин гээд олон улсын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа юм. Тэд талийгаачийн цогцос болон нас барахын өмнө Парист эмчлүүлж байсан эмнэлгийнх нь эд зүйлээс дээж аван шинжилжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























