Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Венесуэлд Уго Чавесыг хайрлах, үнэнчээ илэрхийлэх өдөр бий боллоо

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро зарлиг гарган арванхоёрдугаар сарынг 8-ныг ерөнхийлөгч Уго Чавес агсныг  хайрлах, үнэнчээ илэрхийлэх өдөр болгон албан ёсоор зарлалаа. Шинэ баярын албан ёсны нэр нь “Дээд ерөнхий командлагч Уго Чавес болон эх орноо хайрах, үнэнчээ илэрхийлэх өдөр” юм байна. Уго Чавес нас барахынхаа өмнө хамгийн сүүлчийн удаа ард түмэндээ хандаж үг хэлсэн өдрийг сонгож ийм баяр болгожээ. Зарлигт энэ өдрийг орон даяар Чавесын дурсгалыг хүндэтгэж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байхыг заажээ.
Венесуэлийн өмнөх Ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдрын улмаас Кубад хэдэн сар эмчлүүлснийхээ дараа энэ оны гуравдугаар сард нас барсан юм. Тэрээр нас барахынхаа өмнө өөрийнхөө залгамжлагчаар дэд ерөнхийлөгч Николас Мадураг нэрлэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан