А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлогыг хэлэлцэж эхэллээ
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг парламентаар хэлэлцэж эхэллээ. Ажлын хэсгийнхэн төсөл дээр ажиллаад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд оруулж ирсэн юм. Уул уурхайн өнөөгийн нөхцөл байдалтай хэрхэн уялдуулж бодлогоо батлах ёстой вэ гэж ажлын хэсэг дээр нэлээд ярилцсан байна. Тунхаглал шинжтэй зарим нэг заалтыг тодорхой болгон залруулж. Татварын орчинг урт хугацаанд тогтвортой байлгахын тулд хууль эрхзүйн өөрчлөлтийг мэргэжлийнхэн, судлаачид, шинжээчдийг оролцуулан хийх ёстой гэж үзсэн байна. Ингэхийн тулд Эрдэс баялгийн зөвлөлтэй болох хэрэгтэйг ажлын хэсгийн гишүүд хэлжээ. Холбогдох хууль эрхзүйг улстөрчид биш мэргэжлийнхэн боловсруулдаг байх ёстой онцгой салбар учир бодлогын баримт бичигтээ тусгахаар болсон гэнэ. Төр бизнест хутгалддаг жишгийг эрдэс баялгийн салбараас гаргах нь зөв гэсэн байна. Зөвхөн бүртгэл, зөвшөөрөл, хяналт тавихад төр оролцож, ашигт малтмал эрэх, хайх, олборлоход хязгаарлахыг уг бодлогод тусгажээ.
Энэ салбарын мэргэшсэн шинжээч бэлтгэж, эргээд хариуцлага тооцдог байхаар оруулсан аж. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой Эрдэс баялгийн бодлого уялдаж байгааг салбарын сайд Д.Ганхуяг тодотгон хэлэв. Нүүрс зэсийн баяжмалаа аль боомтоор экспортлох төсөөллөө Уул уурхайн яам 20 жилээр гаргасан гэлээ.
Ийнхүү хэлэлцэхээс хэдэнтээ хойшлуулж байсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг ажлын хэсэг хэлэлцээд Байнгын хороонд оруулж ирсэн нь энэ. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар 2014 оны төсвийг баталсны дараа хэлэлцэх санал гаргалаа. Яаран сандран батлах биш нухацтай хэлэлцэх ёстой төрийн бодлогын баримт бичиг учир долоо хоногоор хойшлуулъя гэсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны хэд хэдэн гишүүн түүний гаргасан горимын саналыг дэмжиж буй гэв. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өөр байр суурьтай байгаагаа хэллээ. Тэрээр ажлын хэсэг тогтоолын төслийг нэлээд чамбай боловсруулж гээд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг 10 гаруй жилийн өмнөөс ярьж байгаа. Гэтэл өдий болтол батлаагүй байгаа нь буруу. Уул уурхайн салбарыг бусад сектор дагаж явах ёсгүй, хэрэв ингэж явбал Голланд өвчин тусна. Баялгийн санг эрдэс баялгийн бодлогоос тусад нь авч үзэх ёстой гэж хэлээд, тогтоолын төслийг хойшлуулахгүйгээр хэлэлцье гэв.
Ингээд саналыг хураалгахад тус Байнгын хорооны гишүүдийн олонхи нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэх шийдвэр гаргалаа. Төслийг УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж, хойш тавилгүй хэлэлцэхээр боллоо.

0 Сэтгэгдэл