Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Орос, Хятадыг холбосон ”гүүр” болохыг хүсч байна
Монгол болон Хятад улсыг Оростой холбосон төмөр замын болон дамжуулах хоолойн дэд бүтэц байгуулах, шинэ авто зам тавих хоёр талын ажлын хэсэг байгуулахаар Монгол Улс Хятадтай тохиролцлоо гэж Бээжинд айлчилсан, Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн гишүүн хэлснээс иш татан Ройтерс агентлаг мэдээллээ.

Монгол Улс хоёр хөрш хоорондын худалдааг хөнгөвчлөх, Оросын нефть болон хийг Хятадын зах зээлд нийлүүлэх зардлыг багасгах нэг ёсны “дамжин өнгөрүүлэх гүүр” болж болох юм гэж түшмэл агентлагт мэдэгджээ.
Агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, дэд бүтцийн төслүүдийн сэдвийг өнгөрсөн долоо хоногт Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадын Ерөнхий сайд Ли Көцянтай уулзахдаа хэлэлцсэн байна.
Зам болон дамжуулах хоолой тавихад Хятадын компаниуд оролцоно.
“Санхүүгийн эх үүсгүүр болон технологийн тал дээр Хятад улс идэвхтэй оролцох бололтой” гэж Монголын нэрээ хэлэхийг хүсээгүй түшмэл Ройтерст мэдээлжээ.
Монгол Улс дэд бүтцээ хөгжүүлэх замаар нүүрсний салбарын ашиг орлогоо нэмэгдүүлнэ гэж найдаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан