А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Урсгал зардлын хэмнэлтийг цалин урамшуулал болгон олгоно
УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны мэдээллийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэл мэдээллийнхэнд хүргэв.
Тэрбээр, Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар 2014 оны төсвийн төслийг авч хэлэлцлээ. Сар шахуу хугацаанд өрнүүлсэн хэлэлцүүлэг үндсэндээ дуусч байна. Энэ сарын 15 гэхэд бид төсвөө баталсан байх ёстой. Шинэ төсөвт эд хогшил, унаа тэрэг худалдан авах, гадаад томилолт болон төвлөрсөн арга хэмжээний зардлыг хасч тооцох нь зүйтэй.
Харин Засгийн газраас оруулж буй цалин тэтгэвэр нэмэх асуудлыг зөв шийдвэр гэж дэмжиж байгаа. Нэмэгдлийг инфляцтай уялдуулж тооцохын дээр урсгал зардлын хэмнэлтээс төрийн албан хаагчийн цалин урамшууллыг нэмэгдүүлдэг зарчим руу шилждэг болох хэрэгтэй байна. Энэ тал дээр бусад нам, эвслүүдтэй ярилцаж тохирно.
Мөн Аудитын болон Авлигатай тэмцэх газраас гаргасан дүгнэлтийш үзэж судлаад он удаан жил барьж буй төсөвт өртөг нь тэр хэрээр нэмэгдсэн, 200 орчим барилга байгууламжийг төсөв хэлэлцэх үеэр түр түтгэлзүүлэхээр боллоо гэв.
Дээрх өөрчлөлтүүд бүхэлдээ төсвийн нэг удаагийн “цэвэрлэгээ” болно гэдгийг ч бүлгийн дарга энэ үеэр тодотгосон юм.
УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны мэдээллийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэл мэдээллийнхэнд хүргэв.Тэрбээр, Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар 2014 оны төсвийн төслийг авч хэлэлцлээ. Сар шахуу хугацаанд өрнүүлсэн хэлэлцүүлэг үндсэндээ дуусч байна. Энэ сарын 15 гэхэд бид төсвөө баталсан байх ёстой. Шинэ төсөвт эд хогшил, унаа тэрэг худалдан авах, гадаад томилолт болон төвлөрсөн арга хэмжээний зардлыг хасч тооцох нь зүйтэй.

0 Сэтгэгдэл