Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Кешагийн тоглолтыг Малайзад хоригложээ
Малайзчуудын "шашин болон соёлын үнэт зүйлс"-тэй зөрчилдөж болзошгүй гэж үзэн Малайзын эрх баригчид гадаадын дахин нэг уран бүтээлчийн тоглолтыг хориглолоо.

Энэ удаад Америкийн поп дуучин, Кеша нэрээр уран бүтээлээ туурвидаг Кеша Розе Себертийн тоглолтыг хориглосон байна.
"Тоглолтыг цуцлах болсныг мэдэгдэхэд харамсалтай байна" гэж тоглолтыг зохион байгуулагч  "Livescape" компанийн мэдэгджээ. Түүний уран бүтээлд согтууруулах ундаа, сексийн тухай дуунууд байдаг учраас "Малайзын соёлтой уг тоглолт зөрчилдөж болзошгүй" гэж тус компани урьд нь мэдэгдэж байсан юм.
Уг тоглолтыг хориглосны улмаас тус компани 350 мянган долларын хохирол амсчээ.
Лалын шашин нь Малайзын албан ёсны шашин юм. Тус улсын 28 сая хүний 60 орчим хувь нь лалын шашин шүтдэг ажээ.
Малайзын лалын эрх баригчид Америкийн рок хамтлаг "Lamb of God"-ын дуунуудыг хүний нэр төрийг гутаасан агуулгатай гэж мэдэгдсэний улмаас товлогдоод байсан тоглолтыг нь тус улсын эрх баригчид цуцалж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан