Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Амиа хорлохыг хүссэн этгээд нисэх буудалд гал нээв
Лос Анжелесын олон улсын нисэх буудалд буудалцаан болж, нисэх буудлын нэг ажилтан амиа алдаж, гурван хүн шархадсан явдал гарлаа. Нисэх буудалд байсан хүмүүсийг балмагдуулж сандаргасан энэ явдлыг үйлдсэн этгээд нь тус хотын оршин суугч 23 настай Пол Энтони Циансиа байжээ. Тэрээр нисэх буудалын гуравдугаар терминалд ганцаараа орж ирээд цүнхнээс буу гаргаад шууд л гал нээж эхэлсэн гэнэ. Тэр бүр хилийн хянан шалгах хэсэг рүү дөхөж, үргэлжлүүлэн буудсаар байжээ. Энэ үед Тээврийн аюулгүй байдлын удирдлагын нэг ажилтан амь насаа алдаж, гурван хүн шархджээ. Буун дуун сонсч сандарч мэгдсэн зорчигчид гарц руу бөөнөөрөө гүйлдсэн ч хэсэг хугацаанд хаалга онгойхгүй тэдний айлгажээ.

Бараг 200 гаруй хүн хаалганд нэгэн зэрэг овооролдох үед цөөнгүй хүн бэртэж гэмтсэн байна. Зорчигчдыг ингэж сандарч тэвдэж байх хооронд нисэх буудлын цагдаагийнхан гэмт хэрэгтэн рүү хариу гал нээн, түүнийг шархдуулаад баривчилжээ. Гэмт хэрэгтэн 100 гаруй сум нөөцөлсөн байсан тул цагдаагийнхан түүнийг бүр их аюул тарихаас нь өмнө зогсоож чадсан нь сайн хэрэг гэлцэж байна. Түүний талаарх мэдээлэл тийм ч их биш байгаа ч тэрээр хамгийн сүүлд гэрийнхэнтэйгээ холбоо барихдаа амиа хорлоно хэмээн хэлж байжээ. Гэхдээ түүнийг хамгийн сүүлд харсан өрөөнийх нь хамтрагчид Пол Циансиад сэжигтэй гэхээр зүйл ажиглагдаагүй хэмээн ярьжээ.
АНУ-ын гурав дахь том нисэх буудалд гарсан эл явдлаас шалтгаан 746 нислэгийн хуваарь өөрчлөгдөж, 46 нислэг чиглэлээ өөрчилсөн байна. Одоогоор гуравдугаар терминалыг хааж, хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлж байгаа аж.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл