А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Мирим морин тойруулга, Мүнсү усан санг үзэж сонирхов
БНАСАУ-д төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлал өндөрлөхийн өмнө аравдугаар сарын 31-ний өдөр Пхеньян хотын Мирим морин тойруулга, Мүнсү усан санг үзэж сонирхлоо. Мирим морин тойруулга нь хурдны үүлдрийн адуунаас эхлээд пони морьдтой, тус улсын морин спортын гол төв юм.
Мүнсү усан сан нь зүүн Пхеньян дахь томоохон бүтээн байгуулалтын нэгд тооцогддог. Уг усан санг 2013 оны аравдугаар сарын 15-нд нээжээ. Нийт 109 мянган метр талбайтай, жилийн турш ажиллах хүчин чадалтай юм. Бассейн. Саун, сагсан бөмбөг, гар бөмбөг, агаарын теннисний талбайтай.

Мөн өдөр Монгол Улс, БНАСАУ-ын гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн нөхөрсөг тоглолт болов.

Айлчлалын үеэр Монгол Улс, БНАСАУ-ын хооронд Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Дээрх арга хэмжээнүүд уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн эхлэл болж байгаа юм.

0 Сэтгэгдэл