А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
МАХН-аас гишүүдтэйгээ хариуцлагын гэрээ хийлээ
МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар улс төрийн албан тушаалд сонгогдон
томилогдсон гишүүдтэйгээ хариуцлага ёс зүйн гэрээ байгуулж ажиллах журам
гаргалаа. Энэхүү гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж
өнгөрсөн юм. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд
дарга Д.Тэрбишдагва, Байнгын хорооны дарга Ц.Цолмон, Сангийн сайд
Ч.Улаан болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар оролцсон юм.

МАХН-аас гаргаж байгаа энэхүү журмын зорилго нь МАХН, түүнийг төлөөлсөн Гүйцэтгэх Товчоо болон тус намаас төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон томилогдсон гишүүд хоорондын харилцааг зохицуулах ач холбогдолтой юм. Мөн МАХН-ын дүрмийн хэрэгжилтийг хангуулах, Бага чуулганы дугаар хуралдаанаар баталсан “Намаас сонгогдож, томилогдсон гишүүдийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ”-г мөрдүүлэх, “МАХН-аас санал болгож төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон томилогдсон гишүүнтэй байгуулсан ХАРИУЦЛАГА - ЁС ЗҮЙН ГЭРЭЭ”-г үнэлж дүгнэх нөхцөлийг бүрдүүлэх аж.

Гэрээний биелэлтийг МАХН-ын Гүйцэтгэх Товчооноос баталсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдабамаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан гаргаж хагас жил тутам МАХН-ын Гүйцэтгэх Товчоонд танилцуулж дүгнэх юм байна. Гэрээг дүгнэхдээ МАХН-ын үзэл баримтлал, хөтөлбөр, дүрэм боловсруулахад идэвхтэй оролцсон байдал, Монголын улс төрийн өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, шинэлэг санаачлага дэвшүүлэх чадвар, хамтын удирдлагын зарчимыг баримталж ажилласан байдал, ил тод нээлттэй байх зарчимыг баримталж ажилласан байдал зэргийг авч үзэх ажээ.

0 Сэтгэгдэл