А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Сайд Х.Баттулга БНАСАУ-тай ҮХАА-н салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь хоёр улсын Засгийн газар ҮХАА-н салбарт хамтран ажиллах хэлэлцээр байлаа. Уг хэлэлцээрт Монгол Улс БНАСАУ-ын Засгийн газар хоорондын комиссын дарга ҮХАА-н сайд Х.Баттулга БНАСАУ-ын Гадаад худалдааны сайд Ри Рён Нам нар гарын үсэг зурсан байна.
Энэхүү хэлэлцээр ажил хэрэг болсноор БНАСАУ-ын Сэпү тал нутагт мал аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, Монголын түүхий эдийн нөөцийг ашиглан хонины ноосоор даавуу үйлдвэрлэх, нүүрснээс мяндас гарган авах, БНАСАУ-ын Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулан хамтран ажиллах боломжийг судлах, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хоёр орны давуу тал, нөөц бололцоог бүрэн ашиглах замаар харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан, эдийн засгийн үр өгөөжтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл