Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Сахарын цөлд 87 цагаач харангадаж үхжээ

Тээвэрлэж явсан машин нь эвдэрсний улмаас Нигерийн нутаг дахь  Сахарын цөлд харангадаж үхсэн 87 хүний цогцос олдсон байна. Тэдний олонхи нь хүүхэд эмэгтэйчүүд байжээ. Эднийг хойд Африк болон Европын орнууд руу явж байсан  хууль бус цагаачид гэж үзэж байна. Аврагчдыг олох үед тэдний цогцос аймшигтай болж, нэлээд хэсгийг нь цөөвөр чоно идсэн байжээ.
Нигерийн эрх баригчдын мэдээгээр бол цагаачид есдүгээр сарын сүүлчээр хоёр машинаар замд гарсан юм байна. Тэгээд нэг машин нь эвдрэхэд зорчигчид нь хэдэн хэсэг болж тал тал тийшээ яван суурин газар олж, сэлбэг авахаар явсан нь тэр байжээ. Тэдний нэг хэсэг нь Арлит хот хүрч чадсанаар цэргийнхэн, аврагчид  бусад хүмүүсийг хайж гараад олсон нь энэ гэнэ. Арлит хотын захирагч энэ явдлыг “миний амьдралд тохиосон хамгийн муу өдөр” гэж нэрлэсэн байна.
Өнгөрсөн есдүгээр сард африкийн 250 орчим дүрвэгчийн сууж явсан хөлөг Италийн Сицилийн эрэгт живж тэдний олонхи нь живж амь алдсан хэрэг бас гарч байсан юм.
Африк болон Ойрхи дорнодод улс  төрийн байдал тогтворгүй болж дотоодын үймээн, зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй байгаагаас болж жил бүр хэдэн арван мянган хүн Европ руу дүрвэж гардаг юм.

0 Сэтгэгдэл
ямар ч еревдмеер юм бэ дээ...
Хамгийн их уншсан