Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Гитлерийн химийн зэвсэг олджээ
Германы төв нутагт оршдог Лойна хотын иргэдийг хууль сахиулагчид, цэргийнхэн нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. Эндээс химийн зэвсгийн асар том агуулах олдсон нь ингэхэд хүргэжээ. Газар дээр нь ирсэн цэргийн мэргэжлийн хүмүүс энд байгаа, хүний эрүүл мэндэд аюултай энэ химийн зэвсэг нь Гитлерийн армийн хадгалсан зэвсэг гэж үзсэн байна.
Уг нь 14 мянга орчим оршин суугчтай энэ хотод германий химийн томоохон үйлдвэрийн нэг "Leunawerke" үйлдвэр байдаг юм байна.
Үүнтэй зэрэгцээд германы дорнод нутгийн Магдебург хотоос дэлхийн хоёрдугаар дайны үеийн, 500 орчим кг жинтэй, дэлбэрээгүй бөмбөг олдсоноос 10 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлж бөмбөгийг аюулгүй болгох ажил хэдхэн хоногийн өмнө гарчээ.
Түүхчдийн үзэж байгаагаар Германчууд дэлхийн хоёрдугаар дайны үед ойролцоогоор 2 сая орчим бөмбөг хаясны 20 хувь нь дэлбэрээгүй, хаа нэгтээ байж байгаа гэдэг байна.
ОХУ-ын архивын мэдээгээр бол Гитлер 1942 онд ЗХУ-ын эсрэг химийн зэвсэг хэрэглэх гэж байсан ч улаан арми сөрөг давшилтад орсон нь садаа болсон байна. Хэдийгээр тэр үед олон улсын хэлэлцээрээр химийн зэвсэг хэрэглэхийг хориглосон байсан ч Гитлер үүнээс буцахгүй төлөвлөгөө гаргасан байсныг зөвлөлт, английн тагнуулчид илрүүлэн саатуулсан гэдэг.
Германы төв нутагт оршдог Лойна хотын иргэдийг хууль сахиулагчид, цэргийнхэн нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. Эндээс химийн зэвсгийн асар том агуулах олдсон нь ингэхэд хүргэжээ. Газар дээр нь ирсэн цэргийн мэргэжлийн хүмүүс энд байгаа, хүний эрүүл мэндэд аюултай энэ химийн зэвсэг нь Гитлерийн армийн хадгалсан зэвсэг гэж үзсэн байна.Уг нь 14 мянга орчим оршин суугчтай энэ хотод германий химийн томоохон үйлдвэрийн нэг "Leunawerke" үйлдвэр байдаг юм байна.

0 Сэтгэгдэл