А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Шүүхийн салбарын төсөв, санхүү, шүүгчийн эдийн засгийн баталгаа

Аливаа төрийн тогтолцоо нь засаглал хуваах зарчмын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн үндсэн гурван тулгууртай гэдгийг мэддэг боловч эдгээр гурвын хоорондын харилцаа, хяналт, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж байгааг тэр бүр анхаардаггүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж хэдийгээр заасан ч шүүх засаглалын санхүүгийн эрх мэдлийг гүйцэтгэх засаглал нь шууд хязгаарладаг, мөн хууль тогтоох байгууллага нь энэ эрх мэдэлд шууд оролцож өөрчилдөг, үүнийгээ хууль болгон баталдаг, мөрдүүлдэг дүр зургийг олон жил харсан.
Харин УИХ-аас баталж 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн мөрдөгдөж байгаа Шүүхийн тухай багц хууль нь шүүх засаглалын бие даасан хараат бус байдлыг батжуулах үзэл баримтлалын дагуу батлагдан гарсан нь дээрх 3 засаглалын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг бий болгох, шүүхийн хараат бус байдал, эдийн засгийн баталгааг хангах чиглэлийн эрх зүйн боломжийг бүрдүүлэх томоохон алхам боллоо гэж хэлж болно. Энэ нь дор дурдсан үйл ажиллагааг шүүхийн салбар бие даан шийдвэрлэхэд ахиц дэвшил гарснаар илэрч байгаа юм.
Үүнд:
1. Бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийн төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл нэгтгэн боловсруулж УИХ-д шууд өргөн мэдүүлэх болсон.
2. Шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах үндсэн хэрэгсэл болох цалинг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэчлэн тогтоосон.
3. Шүүхийн байр болон шүүгчдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, улмаар аливаа нөлөөлөлд автах нөхцөлийг хязгаарлах гэсэн зарчмын шинжтэй санхүүгийн асуудлуудыг шийдэх эрх зүйн боломжийг нээсэнд энэ хуулийн ач холбогдол оршиж байгаа юм.
Эдийн засгийн агуулгаар авч үзвэл бие даасан хараат бус байдал гэдгийг суурь болон хоёрдогч хэрэгцээг хангах санхүүгийн орлого, шийдвэр гаргахад бусдаас үл хамаарах эдийн засгийн боломж, хариуцлага үүрэх чадвартай холбон тайлбарлаж болно.
Дээрх агуулгаар нь авч үзвэл цаашид шүүхийн төсвийг хууль тогтоох байгууллагаар хянуулж бус хөгжилтэй орнуудын жишгээр дотоодын нийт бүтээгдэхүүний юм уу улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын тодорхой хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар хуульчлан зааж өгөх, мөн шүүгчдийн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэн эдийн засгийн баталгааг бүрэн хангаж, бие даасан хараат бусаар шийдвэр гарах нөхцлийг бүрдүүлэх нь өнөөгийн нийгэмд ажиглагдаад байгаа шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, бас шүүгчээс хариуцлага нэхэх ёс зүйтэй болно гэж үзэж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү,
хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Баяраа

0 Сэтгэгдэл