Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Өмнөд Солонгос зэвсэглэлээ нэмэгдүүлнэ
Япон, Хятад сүүлийн үед Тэнгисийн цэргийн хүчээ эрчимтэй зузаатгаж байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгос 2036 онд хоёр нисэх онгоц тээгч худалдан авч магадгүй тухай интернэтээр мэдээлж байна. Нисэх онгоц тээгчид тавигдах техник ба тактикийн шаардлагыг бүрэн боловсруулаагүй ч ийм төрлийн хөнгөн онгоц хэрэглэх талаар судалгаа явуулжээ.
Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн Батлан хамгаалах хорооны гишүүн Чан Хи Су нь ойролцоохь орнуудтайгаа хийж болзошгүй байгаа газар нутгийн маргааныг шийдэхийн тулд аль болох богино хугацаанд авах ёстой гэж мэдэгдсэн байна. Үүний тулд гурван үе шат бүхий арга хэмжээ авах ёстой аж. Эхний шатанд гүйлтгүйгээр хөөрдөг, газарддаг нисэх онгоц хүлээн авах чадвартай “Докдо” ангиллын нисдэг тэрэг тээгч хоёр дахь онгоцыг зэвсэглэлдээ авна. Энэ усан онгоцыг 2019 он гэхэд нийлүүлж, шаардлагатай гэж үзвэл Америк, Их Британи, Испаниас авсан онгоцоор зэвсэглэнэ.
Хоёр дахь шатанд десантын нисдэг тэрэг тээгчийг барина. Үүний дараагаар 2028- 2036 оны хооронд болох гурав дахь шатыг хэрэгжүүлэхдээ тус бүр нь 30 мянган тонн усны багтаамжтай нисэх онгоц тээгч хоёрыг барих аж. Энэ усан онгоц нь 30 хүртэл нисэх онгоц тээдэг Италийн “Кавур” ангиллын онгоцтой ойролцоо техник, тактикийн үзүүлэлттэй. Энэ хооронд 2023 оноос эхлэн мина тээгч орчин үеийн зургаан онгоц барих хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлнэ. Одоогоор тус бүр нь 1800 тонн усны даац бүхий дизель ба цахилгаан хөдөлгүүртэй шумбагчийг зохион бүтээх ажил явж байгаа бөгөөд ийм онгоцны тоог 10 жилийн дараа ес хүргэх аж. Үүний дараагаар 1500 км-ийн алсын тусгалтай далавчит пуужин хөөргөх босоо харвах төхөөрөмж бүхий 3000 тонн хүртэлх хүнд даацын есөн шумбагч барина.
Хятад өнгөрсөн жил анхны нисэх онгоц тээгчээ зэвсэглэлд авсан бөгөөд ойрын хугацаанд ахин гурвыг авах гэж байгаа. Харин Японы хувьд 20 мянган тонн усны багтаамжтай хоёр нисэх онгоц тээгч хоёрыг зэвсэглэлдээ авчээ.

0 Сэтгэгдэл