Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Гурван жил олзонд байсан францчуудыг сулласан байна
Гурван жилийн өмнө Нигерийн хойд нутагт алан хядагчдад барьцаалагдсан францын дөрвөн иргэнийг сулласан байна. Энэ тухай Словакт албан ёсны айлчлал хийж буй Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. Барьцаалагдсан дөрвөн хүнийг алан хядагчид суллана гэх магадлал тун бага байсан юм. Иймд тэднийг суллахад туслалцаа үзүүлсэн Нигерийн эрх баригчдад Олланд талархал илэрхийлжээ. Барьцаанаас суллагдсан хүмүүсийг авчрахаар Францын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамны тэргүүн нар Нигер улсын нийслэл Ниамейд иржээ. Францын Гадаад хэргийн сайд нь олзны хүмүүсийг суллуулахын тулд ямар ч мөнгө төлөөгүй гэдгээ онцолсон байна.
Суллагдсан францчууд “Арева” компанийн мэдлийн ураны Арлит уурхайд ажиллаж байсан мэргэжилтнүүд бөгөөд 2010 оны есдүгээр сард хулгайлагджээ. “Исламын Магриб дахь Аль Кайда” нэртэй бүлэглэлийн алан хядагчид энэ хэрэгт холбоотой бөгөөд тэдний гарт францын өөр хэд хэдэн иргэн байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан