Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Башар Асад өршөөл зарлалаа
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 2013 оны аравдугаар сарын 29-нөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн бүх хүнд өршөөл үзүүллээ. Энэ өршөөлд Башар Асадын улс төрийн дайснууд ч хамрагдсан байна. Өршөөл үзүүлэх болсон шалтгаанаа хараахан хэлээгүй бөгөөд өмнө энэ оны дөрөвдүгээр сард өршөөлийн зарлигт гарын үсэг зурж байсан юм. Тухайн үед өршөөл үзүүлснээс хойш 30 хоногийн дотор эрх баригчдад бууж өгсөн бүх зэвсэглэсэн этгээдэд өршөөл үзүүлж байсан юм.
Сирид байдал түгшүүртэй хэвээр байна. Дамаскийн орчмоос өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс олон мянгаараа дүрвэж эхэллээ. Сирийн курдууд нь зэвсэгт босогчдыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаад байгаа. Учир нь, Сирийн зүүн хойд нутагт, Туркийн хилийн ойролцоохь Хасак хотын орчим болсон тулааны үеэр босогчдын зүгээс харвасан сум дэлбэрсний дараагаар эвгүй өтгөн шар утаа ойр хавиар тархан хэд хэдэн хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн аж. Сирийн курдууд нэгэн үе зэвсэгт босогчидтой гал зогсоох гэрээ байгуулан байдал харьцангуй тайван байсан. Гэвч сүүлийн үед зэвсэгт босогчид нь курдууд, христийн шашинтнуудын эсрэг харгислал үйлдэх нь нэмэгдсэн тул арга буюу өөрийгөө хамгаалах отрядуудтайгаар тэмцэж эхэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан