Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Кэни Уэст “Louis Vuitton”-ыг хэтэрхий үнэтэй байна гэж шүүмжлэв
Рэппер Кэни Уэст “Louis Vuitton” брэндийн бараа бүтээгдэхүүнүүд хэтэрхий үнэтэй байдаг гэж шүүмжилжээ. “Хэрвээ энэ брэнд загвар зохион бүтээгчээр ажиллаач гэж намайг дахин урьвал би тэдэнтэй хамтрахгүй. Учир нь, энэ хэтэрхий үнэтэй брэнд” хэмээн тэрээр радиогийн ярилцлагад орох үеэрээ ярьжээ. Тэрээр 2009 онд Францын тус брэндтэй хамтран өөрийн загвараар пүүз гаргасан нь 840-1140 ам.доллараар худалдаанд гарч байсан юм. Гэхдээ ингэж тансаг зэрэглэлийн брэндтэй хамтран ажиллаж, гаргасан бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдсан нь мөнгөө хайрлаж гамнахын эсрэг хүүхэд залууст буруу үлгэр дуурайл үзүүлсэн хэмээн рэппер өөртөө харамсчээ. Тэрээр одоо харьцангуй боломжийн үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг A.P.C брэндтэй хамтарч, 100-300 ам.долларын үнэтэй хувцас зохион бүтээж, худалдаанд гаргаж байгаа юм.
Рэппер Кэни Уэст “Louis Vuitton” брэндийн бараа бүтээгдэхүүнүүд хэтэрхий үнэтэй байдаг гэж шүүмжилжээ. “Хэрвээ энэ брэнд загвар зохион бүтээгчээр ажиллаач гэж намайг дахин урьвал би тэдэнтэй хамтрахгүй. Учир нь, энэ хэтэрхий үнэтэй брэнд” хэмээн тэрээр радиогийн ярилцлагад орох үеэрээ ярьжээ. Тэрээр 2009 онд Францын тус брэндтэй хамтран өөрийн загвараар пүүз гаргасан нь 840-1140 ам.доллараар худалдаанд гарч байсан юм. Гэхдээ ингэж тансаг зэрэглэлийн брэндтэй хамтран ажиллаж, гаргасан бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдсан нь мөнгөө хайрлаж гамнахын эсрэг хүүхэд залууст буруу үлгэр дуурайл үзүүлсэн хэмээн рэппер өөртөө харамсчээ. Тэрээр одоо харьцангуй боломжийн үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг A.P.C брэндтэй хамтарч, 100-300 ам.долларын үнэтэй хувцас зохион бүтээж, худалдаанд гаргаж байгаа юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























