Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Европын улстөрчид гар утаснаас татгалзаж эхэллээ

Европын тэргүүлэх орнуудын томоохон улстөрчид АНУ-ын талаас чагнахаас болгоомжлон үүрэн телефон хэрэглэхээсээ татгалзаж  эхэллээ. РТЛ-ТВИ сувгийн мэдээлснээр  бол Белгийн Ерөнхий сайд Элио ди Рупо танхимынхаа бүх сайдад Засгийн газар  чухал асуудал хэлэлцэж байхад, ер нь албан өрөөндөө цаашид гар утас хэрэглэхгүй байх чиглэл өгчээ. Ер нь, Эдвард Сноудены илчилсэн АНУ-ын Европын лидерүүдийг чагнадаг тухай мэдээллийн  дараа үүнээс сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орнууд авч эхэлсэн юм байна.
Белгитэй хөрш орнуудад ч гэсэн гар утас хэрэглэх талаар зарим өөрчлөлт  хийж эхэлсэн байна. Франц, Нидерландад дээд тушаалын түшмэлүүд гар утасны аппаратдаа хамгаалалтын систем ашиглах болсон бол  Германд бас хамгаалалтын программ бүтээх талаар ярилцаж эхэлсэн байна.

Арваннэгдүгээр сард Европын холбоо, АНУ-ын тусгай албад харилцан  нутаг дэвсгэр дээрээ   тагнах ажиллагаа явуулахгүй байж нэг нэгнээ  хүндэлсэн харьцаатай байх талаар журам боловсруулах зөвлөлөөн хийх гэж байгаа аж. Энэ бүхэн бол зөвхөн АНУ-ын эсрэг ч биш гэдгийг бас онцолж байна. “Хэрэв АНУ үүнийг хийсэн нь нотлогдох юм бол дэлхийн бусад улс орон ч бас ингэж тагнаж чадна шүү дээ” гэж Нидерландын ерөнхий сайд Марк Рютте хэлсэн байна.
Францын “Монд” сонин интернет сайтдаа Сноудены материалаас иш татаж АНУ-ын тусгай алба Францын иргэдийн гар утсыг их л өргөн хүрээнд чагнадаг гэж бичсэн байна. 2012 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2013 оны нэгдүгээр сарын 8 хүртэлх хугацаанд гэхэд л Америкийн тусгай алба үүрэн телефоны 70,3 сая яриа, мессежийг тагнан чагнасан гэжээ. Америкийн чагнадаг гуравдугаар эгнээний орнууд нь Герман, Польш, Австри, Белги бол хоёрдахь нь улс төрийн бодлогоороо АНУ-д ойр Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнууд байдаг гэнэ. АНУ-ын тусгай алба Германы канцлер Ангела Меркелийн гар утсыг чагнадаг байсан нь аравдугаар сарын 25-нд тодорхой болсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан