Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Өмнөд Солонгосоос умард руу зугтаадаг хүн бас байна аа
Сайн сайхан амьдрал хайж Өмнөд Солонгосоос Умард руу зугтааж очсон зургаан иргэнийг БНАСАУ-ын тал эх оронд нь эргүүлэн өгсөн байна. Зугтааж очсон хүмүүст Умард Солонгос таалагдаагүй бололтой сайн дураараа татгалзаж эх орондоо буцахаар шийдсэн байна. Тэд умардад 2009-2012 оны хооронд ёстой өөрийн хүслээр  аяллын хөлөг онгоцон дээрээс үсэрч, эсвэл голын мөсөн дээгүүр явж хил давсан юм байна. Зургаан иргэнтэй хамт умардад байхдаа нас барсан нэгэн эмэгтэйн шарилыг өмнөдөд хүлээлгэн өгсөн байна. Түүний нөхөр Лигийн хэлж байгаагаар бол тэр хоёр хамтдаа амиа хорлоё гэж тохиролцоод эхнэрээ боож алсан ч дараа нь өөрийгөө хороож зүрхлээгүй гэнэ. Зугтааж очсон хүмүүсийн  ярьснаар бол тэд Өмнөд Солонгост ажил болон гэртээ ямар нэгэн асуудалтай байснаас умардад амьдрал сайхан байх хэмээн ийнхүү хууль зөрчин хил давжээ.
Одоо тэр зургаан хүнийг Өмнөд Солонгост үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэмээн байцааж эхэлсэн байна.  Ли гэгч нь  хүн амины хэргээр шалгуулж байгаа гэнэ.  
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан