Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Нууцаар чагнахаа зогсоосон гэнэ
Америкийн ТТГ-ын ажилтан Сноудений илчилсэн нууц мэдээлэлтэй холбоотой дуулиан тасрахгүй байна. Сноудений илчилснээр Америкийн Аюулгүй байдлын агентлаг нь Европын улс төрийн элитэд багтдаг хүмүүсийн утасны яриаг 10 гаруй жилийн турш нууцаар чагнадаг байжээ. Германы Канцлер Ангела Меркелийг гэхэд л парламентын сөрөг хүчин байсан “Христийн ардчилсан хүчин”-ийн тэргүүлэгч байсан цагаас, канцлер болохоос гурван жилийн өмнөөс эхлэн утасны яриаг нь нууцаар чагнадаг байсан аж.
Хамгийн хачирхалтай нь хоёр дахь удаагаа сонгогдсон Обама хүртэл ингэж нууцаар чагнадгийг нь мэддэггүй байсан болж таарсан юм. Тиймээс Герман, Францын Засгийн газрын тэргүүнүүд дургүйцлээ илэрхийлсний дараагаар Обама нууцаар чагнах хөтөлбөрийг хааснаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Америкийн түнш, хамтрагч гэсэн статустай улсын төрийн тэргүүнүүдийн утас, электрон шууданг нууцаар чагнаж байсныг Сноуден ил болгосны дараа олон орны төрийн тэргүүн эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлсэн юм. Тухай бүрт Америкийн тусгай албаны хүмүүс АНУ-ыг алан хядах дайралтаас сэргийлэхийн тулд төрийн тэргүүнүүдийн утасны яриаг нууцаар чагнадаг гэсэн тайлбар өгч байсан юм.
Америкийн ТТГ-ын ажилтан Сноудений илчилсэн нууц мэдээлэлтэй холбоотой дуулиан тасрахгүй байна. Сноудений илчилснээр Америкийн Аюулгүй байдлын агентлаг нь Европын улс төрийн элитэд багтдаг хүмүүсийн утасны яриаг 10 гаруй жилийн турш нууцаар чагнадаг байжээ. Германы Канцлер Ангела Меркелийг гэхэд л парламентын сөрөг хүчин байсан “Христийн ардчилсан хүчин”-ийн тэргүүлэгч байсан цагаас, канцлер болохоос гурван жилийн өмнөөс эхлэн утасны яриаг нь нууцаар чагнадаг байсан аж. Хамгийн хачирхалтай нь хоёр дахь удаагаа сонгогдсон Обама хүртэл ингэж нууцаар чагнадгийг нь мэддэггүй байсан болж таарсан юм. Тиймээс Герман, Францын Засгийн газрын тэргүүнүүд дургүйцлээ илэрхийлсний дараагаар Обама нууцаар чагнах хөтөлбөрийг хааснаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Америкийн түнш, хамтрагч гэсэн статустай улсын төрийн тэргүүнүүдийн утас, электрон шууданг нууцаар чагнаж байсныг Сноуден ил болгосны дараа олон орны төрийн тэргүүн эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлсэн юм. Тухай бүрт Америкийн тусгай албаны хүмүүс АНУ-ыг алан хядах дайралтаас сэргийлэхийн тулд төрийн тэргүүнүүдийн утасны яриаг нууцаар чагнадаг гэсэн тайлбар өгч байсан юм.
0 Сэтгэгдэл
























