Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн найман хүний нэг нь өлсгөлөн байна

НҮБ-ын “Манай гаригийн хүнсний аюулгүй байдлын тухай” шинэ илтгэлд хүн төрөлхтний найман хүн бүрийн нэг нь буюу нийтдээ 842 сая хүн ерийн ч нэг өлсгөлөн биш бүр гүн өлсгөлөнд нэрвэгдээд байна гэж тэмдэглэжээ. Энэ нь өчигдөр орой юу ч идээгүй гэсэн үг ч биш бүр долоо хоногийн өмнө ганц таваг шөлөнцөр уусан гэсэн үг. 2010-2012 онд энэ тоо 868 сая байсан бол энэ хугацаанд дөнгөж 26 саяар л буурсан, энэ нь дорвитой ахиц гараагүй гэсэн үг гэжээ.

Өлсгөлөн байгаа хүний дийлэнх нь хөгжиж байгаа бүс нутагт байгаа бол дөнгөж 15,7 сая нь л хөгжилтэй орнуудад байгаа юм байна. Гэхдээ 1990-1992 онд хөгжиж байгаа орнуудад өлсч байгаа хүний тоо 995,5 болж бараг тэрбумд хүрэх гэж байсантай харьцуулахад буурч 826,6 сая болж буурсан гэжээ.

Илтгэл зохиогчдын үзэж байгаагаар бол хөгжиж, эдийн засаг нь дээрдэж байгаа орнуудад хүнсний хангамж нь арай сайжирч байгаа юм байна. Энэ нь хөдөө аж ахуйд хөрөнгө оруулах нь нэмэгдэж бүтээгдхүүн нь өсч байгаатай холбоотой гэнэ. Нөгөө талаар зарим орнуудад цагаачлалаар мөнгөний урсгал нэмэгдэж байгаа нь ч ядуурлыг бууруулахад нөлөөлж байгаа юм байна. Харин Африкт ялангуяа өмнөд Сахарт байдал сайжрахгүй байгааг илтгэлд тэмдэглэжээ. Энд хүн амын 24,8 хувь нь буюу дөрвөн хүний нэг нь өлсгөлөн байгаа гэнэ. Баруун Азийн орнуудад ч нэг их дэвшил гарахгүй байгааг бас тэмдэглэсэн байна. 1996 онд болсон Бүх дэлхийн хүнсний дээд хэмжээний уулзалтаар 2015 он гэхэд өлсгөлөнг хоёр дахин бууруулна гэсэн ч энэ зорилт биелэхгүй нь тодорхой болжээ. Бүх дэлхийн хүнсний дээд хэмжээний уулзалтын зорилтоор 2015 он гэхэд өлсгөлөн байгаа хүний тоог хоёр дахин бууруулна гэвэл 498 сая болгоно гэсэн үг. Сайндаа л 22 орон энэ зорилтыг 2012 оны эцэс гэхэд биелүүлсэн байна.  Улс орнууд ядуурлын эсрэг, ядуучуудыг хамгаалах тодорхой арга хэмжээ авах ёстой гэсэн байна.

Эдийн засгийн өсөлтийг хүн амынхаа ядуу хэсэгт зориулах хэрэгтэй байгааг бас тэмдэглэжээ.
Өлсгөлөн хүмүүсийн дийлэнх нь буву 295 сая хүн өмнөд Азид, Африк буюу Сахараас өмнөд хэсэгт 223 сая, зүүн Азид 167 сая хүн байгаа гэнэ.

Өлсгөлөнгийн улмаас өдөр тутам 7000 хүүхэд нас барж байгааг ч энд тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл 12 секунд тутамд манай гариг дээр нэг хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас болж нас барж байна гэсэн үг.
Энэ сарын 16-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мун дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ өлсгөлөн улам аюултай түвшинд хүрээд байна гэж хэлсэн. Тэр “нууц өлсгөлөнд” үндсэндээ хоёр тэрбум хүн нэрвэгдээд байгаа гэж.  Энэ нь хоол тэжээлийн дутагдал биш харин чанаргүй хоолны тухай хэлсэн үг.

Илтгэлд бас АНУ-ын санаачилгаар Дэлхийн банкийг байгуулсан. Вашингтон бол өлсгөлөнтэй тэмцэх туршлагатай орон. Гэсэн ч арга хэмжээ аваад байгаа ч өлсгөлөнг бууруулж чадахгүй байгаа орнууд  байна. “Сонгодог жишээ бол ХХ зууны эхэн үеийн латин америкчууд байна. Тэдэнд нөхөрсөг америкчууд тусалсан. Тэгээд юу болсон гэхээр 1970-аад онд асар их өртэй л үлдсэн. Өнөөдөр дэлхийн 80 орон хүнсээр ард түмнээ өөрсдөө хангаж чадахгүй байна. Энэ бол Африк, Афганистан, Монгол, Умард Солонгос” гэжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан